“Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал боллоо
“Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал 2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр болж, компанийн 2025 оны үйл ажиллагааны тайлан болон аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцлээ.
Хурлын үеэр Оюу Толгой төслөөс Монголын талд хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр 2025 онд хэрэгжүүлсэн ажлууд, төслийн хэрэгжилтэд тавьж буй хяналт, мөн “Хэрлэн Тооно” төслийн ТЭЗҮ боловсруулах, Говийн бүсийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг стратегийн ажлуудын хэрэгжилтийг танилцууллаа. Мөн компанийн тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм.
Хувьцаа эзэмшигчид Оюу Толгой төслийн хяналтад “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн оролцоог нэмэгдүүлэх, компанийн санхүүгийн чадавх болон хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр зөвлөмж өглөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ