Монгол, Казахстан улсын Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевын урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн тус улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд “Казахстан-Монголын бизнес форум” Астана хотноо боллоо.
Казахстаны Үндэсний танхим “Атамекен”, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулсан форумд хоёр орны төр, хувийн хэвшлийн 250 гаруй төлөөлөл оролцлоо.
Бизнес форумын дүнд манай аж ахуйн нэгжүүд Казахстаны талтай эхний шатанд 20 гаруй сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, хэлцэл хийлээ.
• Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим болон “QazTrade” Худалдааны бодлого хөгжүүлэх төв,
• “QazTrade” Худалдааны бодлого хөгжүүлэх төв болон “Mon-Kaz Trade & Investment Hub”,
• “Mon-Kaz Trade & Investment Hub” болон Казахстаны Экспорт, зээлийн агентлаг,
• Монголын Аялал жуулчлалын холбоо болон Алматы мужийн Аялал жуулчлалын газар,
• Казахстаны Үндэсний бизнес эрхлэгчдийн “Атамекен” танхимын Тэргүүлэгчдийн дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөл болон Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Эмэгтэй бизнес эрхлэгчдийн зөвлөл,
• Атыраугийн вагон үйлдвэрлэлийн үйлдвэр болон “MONGOLIAN ORE BAL” компани хооронд вагон нийлүүлэх,
• “MONGOLIAN ORE BAL” болон “ALTAY AGRO TRADING” компани хооронд вагон худалдан авах,
• Казахстаны Залуучуудын конгресс болон Монголын Залуучуудын холбоо,
• Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо болон “Kham-Ts Group” компани,
• “CHBG Construction” болон “ALKARALBIO” компани,
• “MONGOLSAT NETWORKS LLC” болон “Аскар Синема” компани,
• “Tuginat” болон “SymbatLab” компани,
• “Tuginat” болон “AB Smart Logistic” компани,
• “Tuginat” болон “SS-AGRO” компани,
• “MUNKH AMIN ORCHIL” болон “KAZECOAGRO” компани,
• “ЖИ ӨҮ ФИНСАЙТ ХОЛДИНГ” болон “GO FINSIGHT AGRO HOLDING” компани,
• “NUKHTTOUR, “GUMIN GREEN TECH SPC LIMITED” болон “RailSolution” компани,
• “Файн Вүүл Кашмер” болон “Биржан” компани хооронд ноос боловсруулах гэрээ, хэлэлцээр, санамж бичигт гарын үсэг зурлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ