МОНГОЛ БИЧГИЙН УЛСЫН 20 ДУГААР ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

img

 

Олимпиадын нээлтэд аймаг, нийслэлээс шалгарсан багш, сурагчид болон зохион байгуулах комиссын гишүүд, МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирал дэд профессор (Ph.D) Н.Мягмарцоож, МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн зөвлөх профессор (Sc.D), Ардын багш Ц.Өнөрбаян, ШУА-ийн ХЗХ-ийн захирал дэд профессор (Ph.D) О.Шинэбаяр, БЕГ-ын ахлах мэргэжилтэн Ц.Лхамсүрэн, МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч дэд профессор (Ph.D) М.Одмандах болон Монгол хэлний тэнхимийн багш нар оролцлоо.

Тус олимпиад нь “Мэргэжлийн багш”, “12-р ангийн сурагч”, “Анги нийт” гэсэн хэлбэрээр зохион байгуулагдаж ирсэн бөгөөд энэ жил 8-р ангийн сурагчдын алдаагүй зөв, цэвэр хичээнгүй бичих чадварыг, 10-р ангийн сурагчдын түргэн унших, уншиж ойлгох чадварыг сорих байдлаар агуулгаа шинэчилсэн байна.

Олимпиадад орон нутгаас шалгарсан 21 багш, 21 сурагч, нийслэлээс шалгарсан 10 багш, 9 сурагч оролцон, мэдлэг оюунаа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа. Тухайлбал:

12 дугаар ангийн сурагчдын төрөлд:

Тэргүүн байрт: Нийслэлийн Хан-Уул дүүргийн Хобби сургуулийн 12c ангийн сурагч Б.Нандин;

Дэд байрт: Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн 12г ангийн сурагч Б.Нарангарав;

Дэд байрт: Нийслэлийн Хан-Уул дүүргийн Шинэ Монгол Харумафүжи сургуулийн 12-4 ангийн сурагч Г.Нандин-Эрдэнэ;

Гутгаар байрт: Өвөрхангай аймгийн Хархорин сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 12а ангийн сурагч Б.Цэнгүүнжаргал;

Гутгаар байрт: Хэнтий аймгийн Хэрлэн сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 12в ангийн сурагч О.Бүдханд;

Гутгаар байрт: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 12а ангийн сурагч Э.Энхнаран;

Тусгай байрт:

Нийслэлийн СХД-ийн ерөнхий боловсролын 107 дугаар сургуулийн 12г ангийн сурагч Д.Отгонтөгс;

Нийслэлийн СБД-ийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн 12б ангийн сурагч Г.Эрдэнэзаяа;

Нийслэлийн БЗД-ийн Шинэ Монгол сургуулийн 12-4 ангийн сурагч Д.Сийлэн;

Завхан аймгийн Сантмаргаз сумын ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийн сурагч Б.Саранцэцэг;

Мэргэжлийн багш төрөлд:

Тэргүүн байрт: Увс аймгийн Улаангом хотын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн багш М.Өлзийдэлгэр;

Дэд байрт: Нийслэлийн БЗД-ийн Шинэ Монгол сургуулийн багш Б.Алтанзул;

Гутгаар байрт: Төв аймгийн Борнуур сумын ерөнхий боловсролын сургуулийн багш О.Түмэндэмбэрэл;

Тусгай байрт: Дундговь аймгийн Сайнцагаан сумын ерөнхий боловсролын Хүмүүнлэг сургуулийн багш Д.Отгонсүрэн;

Тусгай байрт: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн багш Л.Наранжаргал нар шалгарлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ