СОР17 БАГА ХУРАЛД ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН ДУУ ХООЛОЙГ НЭГТГЭХ, ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗОРИЛГООР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТУУДЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА

img

 

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (СОР17)-ыг зохион байгуулах бэлтгэл ажлын явцын талаар БОУАӨ-ийн сайд, Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир энэ сарын 20-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

СОР17 бага хурлын бэлтгэл хангаж, орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нь нэмэгдүүлэх хүрээнд холбогдох хэлэлцүүлэг, мэдээлэл танилцуулга өгөх, сурталчлах зорилго бүхий зөвлөлдөх уулзалтыг энэ сарын 25-ны өдрөөс эхлэн 21 аймгийг зургаан бүсэд хуваан Монгол Улсад ажилладаг олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулах юм.

Үндэсний хорооноос Дэд хороодын нэгдсэн хуралдааныг зохион байгуулж, 12 дэд хорооны төлөвлөсөн ажил, гүйцэтгэл, тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцэж, зохих шийдвэрүүдийг гаргасан. Шийдвэрийн мөрөөр хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ