Худалдаа, хөгжлийн банк “Шилдэг ногоон санхүүжилт” шагнал хүртлээ 

img

 

Монголын цемент үйлдвэрлэгчдийн ассоциациас 2026 оны 5 дугаар сарын 8-ны өдөр “Тогтвортой өсөлт: Үйлдвэрлэл ба логистикийг холбох нь” сэдвийн хүрээнд “Cement Expo 2026” арга хэмжээ зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээ нь Монголын цемент үйлдвэрлэл, барилга, бүтээн байгуулалт, дэд бүтэц болон нийлүүлэлтийн сүлжээний бодлого боловсруулагчид, үйлдвэрлэгчид, хөрөнгө оруулагчид болон санхүүгийн байгууллагуудыг нэг дор цуглуулсан чухал эвент болж өнгөрлөө.

Түүнчлэн арга хэмжээний үеэр Худалдаа, хөгжлийн банк “Шилдэг ногоон санхүүжилт” шагнал хүртсэн нь банкны тогтвортой санхүүжилтийг дэмжих чиглэлд хэрэгжүүлж буй бодлого, санаачилгуудыг үнэлсэн онцлох үйл явдал боллоо.

Бид цаашид ч харилцагчдадаа зориулсан ногоон зээлийн олон төрлийн бүтээгдэхүүн, шийдлүүдийг нэвтрүүлж, байгаль орчинд ээлтэй технологи, эрчим хүчний хэмнэлттэй шийдэл, нүүрстөрөгч багатай үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр бодитой алхмуудыг хийсээр байх болно.

#𝗧𝗗𝗕 #Together #Towards #Sustainability

СЭТГЭГДЭЛ БИЧИХ