АТГ: 87.7 мянган ам.доллар хууль бусаар шилжүүлсэн албан тушаалтны хэргийг прокурорт шилжүүлэв

img

 

АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс 2026 оны тавдугаар сарын байдлаар 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлт нээх, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлжээ.Түүнчлэн, эрүүгийн 993 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 5 хэргийг шүүхэд шилжүүлэх, 8 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 977 хэрэг шалгагдаж байгаа аж.

Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ хийгээгүй иргэн, аж ахуйн нэгжүүдэд мөнгө шилжүүлж, улмаар тухайн мөнгийг захиран зарцуулж бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон, төлбөр төлөгчөөс мөнгө авч өөртөө давуу байдал бий болгосон, хууль бус хүсэлтийн дагуу иргэний бичиг баримтын лавлагааг гаргуулснаар иргэнд 933.7 сая төгрөгийн хохирол учруулсан. Улмаар шүүх, прокурорын тогтоолгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг шилжүүлснээр иргэнд 449.5 сая төгрөгийн хохирол учруулсан зэрэг үндэслэлээр мөрдөн шалгасан эрүүгийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлжээ.

Удирдах албан тушаалтан Д.Г нь шууд биелэгдэх шинжтэй байгууллагын тушаалаар нэр бүхий этгээдүүдэд 87.7 мянган ам.долларыг шилжүүлсний зэрэгцээ нийт 796.6 сая төгрөгийн үр дүнгийн урамшуулал олгох шийдвэрийг гаргажээ. Улмаар өөртөө давуу байдал бий болгосон хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв хэмээн Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ