Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болгохоор шийдвэрлэлээ
Монгол Улсад хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хамгааллын асуудал хурцадмал байдалд байгаа. Тэгвэл Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ээлжит хуралдааны үеэр манай улсад төрөлт буурч, эх хүүхдийн эндэгдэл өссөн, цахим дарамт, хүчирхийлэл, зам тээврийн ослоор хүүхэд хохирох тохиолдол өдөр ирэх тусам нэмэгдэж буйг Ерөнхий сайд холбогдох байгууллагуудад онцлон анхааруулав. Хүүхдэд ээлтэй орчин, хөгжлийн орон зай дутмаг байгааг онцолж, Улаанбаатар хотод “Хүүхдийн ордон-2” байгуулахаа зарлалаа. Сүхбаатарын талбайн баруун тал, Улаанбаатар хотын захиргааны байрыг “Хүүхэд хөгжлийн ордон” болгож, “Хүүхдийн төлөө” сангийн долоон тэрбум төгрөгөөр засварлахаар боллоо. Монголын “Хүүхдийн ордон-2”-ын өдөр тутмын үйл ажиллагааг Монголын Хүүхдийн ордны захиргаа хариуцна. Энэхүү ордонд шинжлэх ухаан, гадаад хэл, урлаг, соёл, технологи, инновацын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, мэдлэг, чадварт суралцаж, дэлхийн Монгол хүнийг бэлтгэх орон зайг нээх боломжтой болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ