Ахуйн хэрэглээний газ дэлбэрчээ
Энэ сарын 25-ны өдөр БЗД-ийн дүүргийн иргэн Н... цахилгаан тасарсан үед ахуйн газан зуух ашиглаж байгаад энгийн үед ашигладаг цахилгаан зуухаа унтраалгүй орхин гарсанаас үүдэн уг осол гарчээ.
Улмаар цахилгаан ирж хэвийн болох үед уг цахилгаан зуухны ойролцоо байсан газ дэлбэрч, хүчтэй тэсрэлт үүссэнээс тухайн айлын цонхнууд хагарчээ. Азаар хүний амь нас хохироогүй байна.
Иймд иргэд цахилгаан тасарсан үед цахилгаан хэрэгслээ бүрэн унтрааж, газ болон шатамхай зүйлсийг дулааны эх үүсвэрээс хол байлгаж, галын аюулгүй байдлаа хангаж байхыг холбогдох байгууллагуудаас анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ