Махны үнийн өсөлтийг бууруулж, нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ

img

 

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн удирдлагууд холбогдох байгууллагуудад дараах үүрэг даалгаваруудыг өглөө.Үүнд:

  • Улирлын шинжтэй махны үнийн өсөлтийг бууруулах, нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх Засгийн газрын 2026 оны 201 дүгээр тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх,

  • Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгыг дэмжиж ажиллах,

  • Нийслэлийн төсвийн тодотгол хийх бэлтгэл ажлыг эрчимжүүлэх,

  • Нийслэлд хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцыг нэгтгэж, танилцуулах,

  • Хөрөнгө оруулалтын ажлуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, шаардлагыг сайтар хангуулж, нөхөн сэргээлтийн ажилд хяналт тавьж ажиллах,

  • Нийгмийн салбарт хийгдэж буй ажлуудын явц болон тус салбарыг 2027-2028 онд хөгжүүлэх зорилтыг танилцуулах,

  • Зуслангийн ногоон бүсэд гэмт хэрэг, зөрчил, гал түймэр, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх ажлыг гүйцэтгэх,

  • Гэрэлтүүлэг, цахилгаан эрчим хүч, ундны усны хүрэлцээ зэргийг сайтар хангаж ажиллах,

  • Гол, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах,

  • Иргэдээс нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг тус тус үүрэг болгожээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ