"Хүүхдийн марафон-2026" гүйлтийн арга хэмжээ болно

img

 

“Хүүхдийн марафон-2026” гүйлтийн арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Цагдаа” талбайд тавдугаар сарын 31-ний өдөр зохион байгуулагдана.Тус арга хэмжээнд оролцсон хүүхэд бүрд батламж олгох бөгөөд үйл ажиллагаа 09:30 цагт эхлэх болохоор оролцогч хүүхдүүдийг 30 минутын өмнө ирсэн байхыг зохион байгуулагчид санууллаа.

Тус тэмцээнд оролцогчдын гараанаас гарах цаг ба гүйх зайг тодруулвал:

10.00 цагт 6-7 нас /500 метр/

11.30 цагт 8-9 нас /500 метр/

13.00 цагт 10-11 нас /1 км/

14.30 цагт 12-13 нас /1км/

16.00 цагт 14-15 нас /1.5км/ 
 
17.00 цагт 16-18 нас /1.5км/

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ