ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛТАЙ ИРГЭДЭД СУРГАЛТ, ХЯНАЛТЫН ШИНЖИЛГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянгол дүүрэг дэх Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба дүүргийн хэмжээнд хяналтад байдаг хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн болон албадлагын арга хэмжээ авагдсан иргэдийг хамруулан нөлөөллийн сургалт, хяналтын цогц ажиллагааг зохион байгууллаа.
Тус арга хэмжээг Нийслэлийн прокурорын газар болон Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран зохион байгуулсан бөгөөд ялтнуудын дахин гэмт хэрэг үйлдэх эрсдэлийг бууруулах, тэднийг нийгэмшүүлэхэд чиглэв.
Ажиллагааны хүрээнд шүүхээс албадлагын арга хэмжээ авагдсан хугацаандаа байгаа иргэдээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис давтан хэрэглэсэн эсэхийг тогтоох тусгай сорил, шинжилгээг авч, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллалаа. Цаашид хамтран ажиллагч байгууллагуудын зүгээс эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын энэхүү ажиллагааг тогтмолжуулахаар төлөвлөж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ