Ховд аймаг өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа
Ховд аймгийн Булган, Үенч сумын нутаг болон Баян-өлгий аймагт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан.
Халдвар тархах эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, голомтот бүсээс суурин газарт нэвтрүүлэхгүй байх зорилгоор аймгийн Онцгой комиссын дэргэдэх "ШУУРХАЙ ШТАБ"-ын захирамжаар Бичигт болон Улаан Богочийн чиглэлд хяналтын постуудыг байгуулан ажиллуулж байна.
2026 оны 06 сарын 07-ны өдрийн 09:00–21:00 цагийн хооронд голомтот болон эрсдэл өндөр бүс нутгаас аймгийн төв чиглэлд албан зөвшөөрөлтэй нийт 43 тээврийн хэрэгслээр зорчсон 112 иргэнийг нэвтрүүлэв.

Хяналт шалгалтыг зохион байгуулах явцад аймгийн Онцгой комисс болон "Шуурхай штаб"-аас гаргасан шийдвэрийг танилцуулан мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар, зөвлөмжийг хэрэгжүүлэхийг нийт зорчигчдод анхаарууллаа гэж "ШУУРХАЙ ШТАБ"-аас мэдээллээ.
Мал, амьтны гоц халдварт САТ-1 хэвшлийн шүлхий өвчний нөхцөл байдалтай холбогдуулан “Өндөржүүлсэн бэлэн байдал”-ын зэрэгт ажиллахаар шийдвэрлэлээ
Аймгийн Засаг даргын "Захирамж"-тай танилцана уу.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ