НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 17-ны өдөр явагдана

img

 

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол 2026 оны зургаадугаар сарын 17-нд 13:00 цагт ибаримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдана.

Иймд иргэн та 2026 оны тавдугаар сарын 1-нээс 31-ний хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа бүртгүүлж, сугалаандаа хамрагдана уу.

Сугалааны тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог ба дэлгэрэнгүй мэдээллийг https://sugalaa.ebarimt.mn/ цахим хуудаснаас үзэх боломжтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ