Өвөрхангай аймгийн хамгийн холын сум руу засмал зам тавигдана

img

 

Өвөрхангай аймгийн Богд сум бол аймгаасаа хамгийн алслагдсан буюу 200 гаруй километрт оршдог, холын сум.

Богд сумаас аймгийн төв хүртэлх зам нь элстэй, дэржигнүүртэй, бороо орсон үед шавар шавхай ихтэй, бартаатай, зам мэдэхгүй хүнд газрын баримжаа муутай, амаргүй туулдаг зам юм.

Богд сумын уугуул, УИХ-ын гишүүн Г.Хосбаяр нутаг руугаа засмал зам тавиулах ажлыг сонгуульт 4 жилийнхээ бүрэн эрхийн хугацаанд хийж хэрэгжүүлнэ гэж амлаж зорьж байсан ажлаа энэ өдөр эхлүүллээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа Монгол Улсын босоо тэнхлэгийн Арвайхээр хотоос Гучин-Ус, Богд сумын чиглэлд тавигдах хатуу хучилттай замын шав тавих ёслол боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ