“Чингис хаан” музейнхэн цахим мэдээллийн самбар ашиглаж эхэллээ

img

"Чингис хаан" үндэсний музейн зүгээс "Дижитал архивд суурилсан үндэсний музейн үйлчилгээг шинэчлэх" төслийг БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага болох (КОКА)-тай хамтран хэрэгжүүлж, үзэсгэлэнгийн танхимууддаа өөртөө үйлчлэх зориулалтай цахим мэдээллийн самбар суурилуулж эхэллээ. Дэлхийн томоохон соёлын байгууллагууд ийм шийдлийг хэдийн нэвтрүүлсэн ч манай улсын хувьд тус музей анхдагч нь болж байгаа юм. Уг төслийн хүрээнд соёлын өвийг дижитал санд бүртгэн хадгалах, гар утсаар хандах боломжтой цахим платформыг хөгжүүлсэн аж. Мөн үзмэрийн танхимуудыг ухаалаг мэдээллийн самбараар тоногложээ. Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх энэхүү төслийн дараагийн үе шатанд виртуал аялал болон хиймэл оюунд суурилсан хөтөч системийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна. Ингэсээр гадаадын жуулчид Монголд ирэхээсээ өмнө манай орны түүх, соёлтой цахимаар танилцах боломжтой болж, соёлын аялал жуулчлалыг шинэ шатанд гаргахад чухал хувь нэмэр оруулах боломж нээгдлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ