МОНГОЛЫН БАГ ОЛОН УЛСЫН ХИМИЙН ОЛИМПИАДААС 2 МӨНГӨ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

img

 

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ташкент хотноо зохион байгуулагдсан Олон улсын химийн 58 дугаар олимпиад (IChO 2026)-д Монгол Улсын баг амжилттай оролцож, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ.

Мөнгөн медаль

• Б.Мэндбаяр – Шинэ Монгол сургуулийн 12 дугаар ангийн сурагч

• М.Одгэрэл – Бага Тэнгэр сургуулийн 12 дугаар ангийн сурагч

Хүрэл медаль

• Н.Ариунгоо – Шинэ Монгол сургуулийн 11 дүгээр ангийн сурагч

• Б.Мөнх-Энэрэл – Сант сургуулийн 11 дүгээр ангийн сурагч

2026 оны 7 дугаар сарын 10–19-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ташкент хотноо зохион байгуулагдсан тус олимпиадад 90 гаруй улсын 1000 орчим оролцогч оюун ухаанаа сорин өрсөлдлөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ