Дэлхийтэй төстэй гарагаас судлаачид анх удаа агаар мандал илрүүлжээ

img

 

Энэ нээлтийг судлаачид тэд манай нарны аймгийн гадна дэлхийтэй адилхан нөхцөлтэй гараг оршин тогтнож байж болохыг харуулсан хамгийн том нотолгоо гэж үзэж байна.

Уг гарагийн агаар мандлаас гелийн хий илэрсэн нь амьдралыг тэтгэх боломжгүй ч бусад төрлийн хийнүүд байх магадлалтай гэнэ.

“Энэ бол өөр одны амьдрал орших боломжтой бүс дэх чулуурхаг гарагаас илэрсэн анхны агаар мандал юм” гэж судалгааг ахалсан Харвардын Их сургуулийн доктор Коллин Херубим хэлжээ.

LHS 1140b гэж нэрлэгдсэн энэхүү гараг дэлхийгээс 48 гэрлийн жилийн зайд оршдог бөгөөд нарнаас хамаагүй жижиг хэмжээтэй хүйтэн улаан одыг тойрон эргэлддэг юм байна.

Эрдэмтэд одоогоор алсын оддыг тойрон эргэлддэг 6,000 гаруй гарагийг нээгээд байгаа.

Гэхдээ дээрх нээлтийг харь гараг дээр амьдрал нээх чиглэлд гаргасан томоохон дэвшил гэж үзэж байна.

Амьдрал тэтгэгч гараг нь устай, одноосоо хэт ойр биш, хэт хол биш “яг зөв” зайд тойрон эргэлддэг байх ёстой.

Судлаачид энэ зайг “Goldilocks zone” гэж нэрлэдэг нь чанаж буй будааныхаа температурт санаа зовж буй охины тухай өгүүлдэг үлгэрийн баатрын нэр юм.

Голдилоксын бүсэд оршдог хэдэн зуун гараг олдсон ч цөөн арван хэд нь манай дэлхийтэй ижил жижиг, чулуурхаг бүтэцтэй нь тогтоогдоод байгаа.

Гэхдээ тэдний аль нь ч агаар мандалгүй байсан юм.

Шинэ гарагийн агаар мандлаас гелийн хий илэрсэн нь амьдралыг тэтгэх боломжгүй. Гэхдээ энэ хий агаар мандлын дээд давхаргад байж болзошгүй бөгөөд доод давхаргад нь амьдралд ээлтэй бусад хийнүүд байх магадлалтай гэж судлаачид үзэж байна.

Ямартай ч нарны аймгийн гадна дэлхийтэй төстэй мөртлөө агаар мандалтай гараг олдсон нь хамгийн чухал болохыг судлаачдын нэг, Харвардын доктор Дэвид Шарбонно хэлжээ.

“Хүмүүс ерөнхийдөө нэг том асуултын хариуг их хайдаг. Бид энэ ертөнцөд ганцаараа юм уу? Манай дэлхийгээс гадна, нарны аймгийн гадна амьдрал бий юу? Энэ асуултад хариулахад нэг алхам ойртсон манай судалгаа  нарны аймгийн гадна, амьдрал орших боломжтой бүсэд байрладаг чулуурхаг гараг дээрээс анх удаа агаар мандал илрүүллээ” гэж тэр хэлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

HOW DO I RECOVER MY LOST CRYPTO FROM A SCAMMER? CONTACT // GEO COORDINATES RECOVERY HACKER:
HOW DO I RECOVER MY LOST CRYPTO FROM A SCAMMER? CONTACT // GEO COORDINATES RECOVERY HACKER There is an expert hacker that can help you in recovering all the money lost to scammers online. GEO COORDINATES RECOVERY HACKER It recently worked for me and I now have peace of mind after the huge recovery of all my lost funds. I’m truly grateful for their service and I recommend their service to everyone who needs to recover their stolen crypto funds. I will advise you to contact them with the details below. Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker
2026-07-24
IS IT POSSIBLE TO FIND AND RECOVER LOST BITCOIN? YES. CONTACT GEO COORDINATES RECOVERY HACKER:
IS IT POSSIBLE TO FIND AND RECOVER LOST BITCOIN? YES. WIZARD CONTACT GEO COORDINATES RECOVERY HACKER In general, whether or not lost bitcoin can be recovered depends on how it was lost. People have started offering services to help recover misplaced bitcoin due to the large amount of missing cryptocurrency out there. These include data recovery specialists, but you will need the assistance of a professional recovery expert, such as WIZARD CONTACT GEO COORDINATES RECOVERY HACKER, to recover your stolen bitcoin. Contact them if you have misplaced bitcoin, cash, or any other type of cryptocurrency. For more information, contact WIZARD CONTACT GEO COORDINATES RECOVERY HACKER Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack The truth always put the wrong people in the right place, and we all need help getting the truth
2026-07-22