Хатуу түлшийг халсан буюу ногоон бүсэд авто сэлбэгийн задгай худалдаа, үйлчилгээ эрхлэхийг хоригложээ

img

 

Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах бүсийг 2025-2028 онд шар, ногоон гэж хоёр хуваагаад буй. Ингэхдээ гэр хорооллын 50,000 гаруй айлыг үе шаттайгаар цахилгаан болон бүх төрлийн хийн түлшний халаагуурт шилжүүлэхээр төлөвлөжээ.

Мөн уг бүсэд дараах үйл ажиллагааг явуулахыг журмаар хориглосон болохыг Агаарын бохирдол, ногоон хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч мэдэгдлээ.

Стандартад нийцсэн бүх төрлийн хийн болон шингэн түлшнээс бусад бүх төрлийн хатуу түлш, эд зүйл шатаах, стандартаар зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан агаар бохирдуулагч бодис ялгаруулж байгаа авто тээврийн хэрэгсэл ашиглагч, өмчлөгч, эзэмшигчид автобензин, дизель түлшийг худалдан борлуулахыг, авто сэлбэгийн задгай худалдаа, үйлчилгээ эрхлэхийг хориглосон.

Мөн хог хаягдал дахин боловсруулах, шатаах, устгах, үйл ажиллагаа эрхлэх, аюултай хог хаягдлын жагсаалтад орсон дахивар нөөц авах цэг байгуулахыг журмаар хориглож байна гэв.

Өнөөдрийн байдлаар Баянгол дүүргийн 872, Чингэлтэй дүүргийн 4,128 өрх, нийт 5,000 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад шилжүүлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

HOW DO I RECOVER MY LOST CRYPTO FROM A SCAMMER? CONTACT // GEO COORDINATES RECOVERY HACKER:
HOW DO I RECOVER MY LOST CRYPTO FROM A SCAMMER? CONTACT // GEO COORDINATES RECOVERY HACKER There is an expert hacker that can help you in recovering all the money lost to scammers online. GEO COORDINATES RECOVERY HACKER It recently worked for me and I now have peace of mind after the huge recovery of all my lost funds. I’m truly grateful for their service and I recommend their service to everyone who needs to recover their stolen crypto funds. I will advise you to contact them with the details below. Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker
2026-07-24