Санзайн Хиймэл нуурын орчимд нийтийн бие засах газар болон зогсоолын асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлага үүсээд байна

img

 

Санзайн Хиймэл нуур нь нийслэлчүүдийн ихээр зорчих дуртай болсон Улаанбаатар хотод хамгийн ойр байрлалтай иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрөөх боломжтой байгалийн үзэсгэлэнт аялал, амралтын бүс юм. Энэхүү  Санзайн хиймэл нуурыг НЗДТГ  болон хувийн хэвшил хамтран байгуулжээ. Энэхүү бүс байгуулагдсанаар иргэд хотоос гарахгүйгээр гэр бүлээрээ байгалийн сайханд амрах боломж бүрдсэн.

Аялагчид Хиймэл нуур руу очихдоо угтах хаалганаас хиймэл нуур хүртэл 1,1 км сайжруулсан шороон замаар хусан ойг харж голын чимээг сонсон алхдаг. Энэ хэсэг бол нийслэлийн хамгийн их хушин ойтой хэсэгт тооцогддог.

Энэхүү Хиймэл нуурын орчимд иргэд ажлын өдрүүдээр ч ихээр зочилдог. Энэ нь  уг Хиймэл нуур Улаанбаатар хотын иргэдийн хувьд шинэхэн амралтын цэг болсныг илтгэнэ. Гэвч байгалийн сайхныг бүрдүүлсэн энэ гайхалтай үзэмжийн цаана яаралтай шийдвэрлэвэл зохих олон асуудал нуугдаж байна. Энд хамгийн түрүүнд тулгарч байгаа асуудал бол нийтийн бие засах газар болон хог хаягдлын асуудал юм. Мөн түүнчлэн автомашины зогсоол болон сандал сүүдрэвчүүдийг байрлуулбал тохь тухтай амрах орчин бүрдэх боломжтой болох юм. 

Нуурын эрэг дагуу иргэд олноор цугларч буудаллаж байгаа нь эргээд энэхүү Хиймэл нуур орчмын орчныг бохирдуулах нөхцөл болж байна. Мөн түүнчлэн энэхүү нуур нь Хиймэл нуур тул ус руу хэт ойртох болон ус руу орохыг хориглосон анхааруулах самбар, аврах хэрэгсэл, эрсдэлийн талаарх мэдээлэл огт байгаа нь хүний амь насанд аюул учрах эрсдэлийг ч дагуулж байж болох юм.  Улаанбаатар хотын ойролцоо иргэд чөлөөт цагаа өнгөрөөх, байгальд ойр амрах орон зай ихээр дутагддаг. Тиймээс энэхүү Хиймэл нуур нь хотын иргэдийн хувьд хэрэгцээтэй бүтээн байгуулалт болсон нь эргэлзээгүй.

Гэвч зөвхөН "ХИЙМЭЛ НУУР" байгуулснаар асуудал шийдэгдэхгүй. Харин авто зогсоол, нийтийн ариун цэврийн байгууламж, хог хаягдлын менежмент, саравч, сандал, сүүдрэвч, иргэдийн аюулгүй байдлыг хангах байнгын хамгаалалтын арга хэмжээ авах зэрэг ажлуудыг нэн яаралтай шийдвэрлэх шаардлага үүсээд байгааг Нийслэлийн удирдлагуудад энэхүү мэдээгээр дамжуулан уламжилж байна. Холбогдох байгууллагууд энэ асуудлыг анхааралдаа авч яаралтай шийдвэрлэхгүйгээр үүдэн  иргэдийн амрах гэж зорин ирдэг энэ ногоон бүс удахгүй хогонд дарагдаж, аюул дагуулсан, тав тухгүй орчин болж хувирах эрсдэлтэй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ч.Төмөрбаатар:
Усны эх Их чийгтэй ус ихтэй газар байна лээ Лус бохирдуудах магдлалтай Лус нүдгүй гэдэг Очход тийм ч таатай газар биш байна лээ дээ
2026-07-23