Манай цэргийн баг бүрэлдэхүүн Хайти улсад "Гэмт бүлэглэлтэй тэмцэх" хүчний үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр очлоо

img

Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг Карибын тэнгисийн бүс нутагт орших Бүгд Найрамдах Хаити Улсын нийслэл Порт-о-Принс хотод саадгүй хүрэлцэн ирж, Вертьер цэргийн баазад шилжин байрласан талаар Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ. 

Манай улсын Зэвсэгт хүчний цэргийн баг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2025 оны 2793 дугаар тогтоолын хүрээнд НҮБ-ын дэмжлэгтэй “Гэмт бүлэглэлтэй тэмцэх хүчин” ажиллагаанд үүрэг гүйцэтгэнэ

Тус ажиллагааны хүчний штабын бүрэлдэхүүн 2026 оны 05 дугаар сард Хаити Улсад хүрэлцэн ирж, ажиллагааны төлөвлөлт, стратегийн үнэлгээ хийх, олон улсын цэргийн багуудыг хүлээн авах бэлтгэл хангах, цэргийн тусгай ажиллагааг удирдан зохион байгуулах чиглэлээр ажиллаж эхэлжээ. 

Ийнхүү Монгол Улсын цэргийн баг үндсэн бүрэлдэхүүнээрээ ажиллагааны газар оронд хүрэлцэн ирснээр манай алба хаагчид Эль Сальвадор, Гватемал, Чад, Ямайка, Шри-Ланка зэрэг улсын цэргийн алба хаагчидтай мөр зэрэгцэн үүргээ гүйцэтгэж эхлээд байгаа бөгөөд тус ажиллагааны төлөвлөлт, стратегийн үнэлгээ хийх, олон улсын цэргийн багуудыг хүлээн авах бэлтгэл хангах, цэргийн тусгай ажиллагааг удирдан зохион байгуулах чиглэлээр ажиллаж эхэлжээ. 

Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг дэлхийн бөмбөрцгийн баруун хагаст үүрэг гүйцэтгэж байгаа нь энхийг дэмжих болон олон улсын ажиллагаанд оролцсон 20 гаруй жилийн түүхэнд газар зүйн хувьд эх орноосоо хамгийн алслагдсан бүс нутагт үүрэг гүйцэтгэж буйгаараа онцлог бөгөөд олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах үйлсэд оруулж буй Монгол Улсын хувь нэмэр, цар хүрээ улам өргөжиж буйн илэрхийлэл болж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER:
RECOVERY LOST BITCOIN FROM TRADING PLATFORM CONTACT: WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER I would love to extend my gratitude and utmost appreciation to WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my money back. They helped me recover my stolen money, 634,000 dollars worth of bitcoin effortlessly. Their service is not only quick but professional and reliable. As someone who was skeptical about the process, I was pleasantly surprised to see my bitcoins returned in such a swift and hassle-free manner WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER truly goes above and beyond to ensure their clients' satisfaction. I would highly recommend WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER for all your cryptocurrency recovery, digital funds recovery, hacking, and cybersecurity-related issues. Without a doubt, they are the best and I am very grateful to them for helping me recover my money. In case you have the same issues related to mine do not hesitate to reach out to them through their email Contact Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker
2026-08-25