Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна

img

 

Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 653 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, 17,100 багш, ажилтан ажиллаж, 100,481 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшинэ.

Харин нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн 340 ерөнхий боловсролын сургуульд нийт 422,851 суралцагч хичээллэж, 27,000 багш, ажилтан ажиллана. Үүнээс 37,926 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцаж байна.

Мөн сурагчдыг гэртээ ойр сургуульд суралцах боломжийг нэмэгдүүлж, хотхоны бага сургууль буюу “Гэрт ойр сургууль” төслийн хүрээнд 9,000 гаруй сурагч суралцана. Хотхоны бага сургуулиудын ширээ, сандал, ухаалаг самбар, багшийн зөөврийн компьютер болон сургалтын STEM хэрэглэгдэхүүнийг нийслэлийн төсвөөр шийдвэрлэж байгааг холбогдох албаныхан мэдээллээ.

Энэ хичээлийн жилд олон улсын хөтөлбөртэй 5, их сургуулийн дэргэдэх 6, төрөлжсөн 5 ахлах сургууль хичээллэнэ. Мөн нэгдүгээр ангид “Шинэчилсэн сургалтын хөтөлбөр” хэрэгжүүлнэ.

3,000-аас дээш суралцагчтай 38 сургууль, 46 ба түүнээс дээш хүүхэдтэй 1,089 бүлгийн ачааллыг бууруулна, “Сүүн дархлаа” хөтөлбөрийг үргэлжлүүлнэ.

Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчлөн, бүсчлэн зохицуулж, тухайн бүсийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах бол 359 сургуулийн автобус үйлчилгээнд явуулахаар болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ