ХЯТАДАД “SAUDEL” ХАР САЛХИ ҮЕРИЙН АЮУЛ ДАГУУЛЛАА

img

 

Хятадын өмнөд эргийн Фүжянь, Гуандун мужид “Saudel” хар салхины нөлөөгөөр аадар бороо үргэлжилж, олон газар үерт автжээ.

Зам, суурьшлын бүсүүд усанд автаж, автомашинууд үерт боогдсон байна. Фүжянь мужийн Фүдин хотод аврагчид усанд цээжээрээ туучин иргэдийг нүүлгэн шилжүүлжээ.

Жинши тосгонд хүчтэй үерийн улмаас гурван давхар барилга нурсан байна.

Эрх баригчид сургууль, нийтийн тээврийн үйл ажиллагааг түр зогсоож, үерийн аюулын үед авах арга хэмжээг хэрэгжүүлжээ.

Фүжянь мужид 83 мянга гаруй хүнийг аюултай бүсээс нүүлгэн шилжүүлсэн байна.

Хүчтэй аадар бороо үргэлжилж байгаа тул үер, хөрсний гулгалт зэрэг хоёрдогч гамшгийн эрсдэл өндөр хэвээр байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ