KOICA – ИЙН ТӨСӨЛ ҮР ДҮНГЭЭ ТАНИЛЦУУЛЛАА
Мэдээлэл, холбооны технологийн захирал доктор PhD, профессор Л.Баяр-Эрдэнэ
ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн чадавхыг бэхжүүлэх KOICA төсөл долоон жилийн хугацаанд амжилттай хэрэгжиж, үр дүнгээ дүгнэх шатандаа хүрлээ.
БНСУ-ын Засгийн газрын 6 сая ам.долларын буцалтгүй тусламжаар 2019 онд эхэлсэн төслийн хүрээнд:
10 сургалт, судалгааны лаборатори байгуулсан;
Сургалтын хөтөлбөрүүдийг шинэчилсэн;
Сургалт, судалгааны орчныг сайжруулсан;
Байгууллагын хөгжил, судалгааны чадавхыг бэхжүүлсэн.
Төслийн долоон жилийн үр дүн болон цаашдын өгөөжийг хэлэлцэн дүгнэх хаалтын үйл ажиллагаа 2026 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуульд зохион байгуулагдана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ