Эпштейний сонсголоос...
Ийм хүмүүсийг зориуд сонсголд оруулсан нь МАН-ын “30”-ын бүлгийн улс төрийн сонирхол байсан уу?
Эпштейний хэрэгт дэлхийн улс төр, бизнесийн нөлөө бүхий олон хүний нэр холбогдсон. Хамгийн сүүлд Норвегийн парламент Эпштэйний сонсголыг 2026 оны 9-р сарын 30, 10-р сарын нэгний өдрүүдэд явуулсан байдаг. Норвегид гэхэд Ерөнхий сайд асан болон одоогийн өндөр албан тушаалтнуудыг парламентын сонсголд дуудан тайлбар авч, асуудлыг хараат бус комиссоор өргөн хүрээнд шалгаж байна.
ХАРИН МОНГОЛД... Хамгийн харамсалтай нь ийм хэмжээний олон улсын дуулиантай асуудлыг хэлэлцэхдээ баримт, судалгаа, мэргэжлийн хүмүүсийг оролцуулахын оронд олон нийтэд мэдээлэл өгөх үүрэгтэй сонсголд жирийн иргэдийг оролцууллаа. Тэд фэйсбүүкээс авсан мэдээллээ баримт мэтээр сонсголд ярьж байв. Сонсголд оролцогчид Эпштейний хэрэг, холбогдох баримтын талаар хангалттай судлаагүй нь илт байлаа. Тэдэнд хэлэх өөдтэй баримт нэг ч байсангүй. УИХ-ын гишүүн Б.Баярбаатар үнэхээр үнэнийг тогтоох гэж байгаа бол нэр холбогдсон албан тушаалтнуудыг хаалттай хаалганы цаана зориуд үлдээх биш гэрчээр дуудаж асуух ёстой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ