ТУУХАЙ ӨРГӨЛТИЙН СПОРТЫН МЭРГЭЖЛИЙН ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГЫН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
МОНГОЛЫН ТУУХАЙТ СПОРТЫН ХОЛБОО -ны тамирчин Дэлхийн аварга, Олон улсын хэмжээний мастер Н. Мадигайым нь Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Нью Дели Хотод зохион байгуулагдсан 2026 оны Туухай Өргөлтийн Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнд Эх орноо төлөөлөн оролцож Дэлхийн аваргын амжилтаа дахин баталж чадлаа.
Тэрээр тэмцээний:
78 кг-ын жинд: Хос 24 кг (24+24 кг)-ын туухайг цээжнээс 10 минутын хугацаанд 120 удаа өргөж, Дэлхийн аварга болж Аваргын Алтан медаль хүртсэн байна.
Мэргэжлийн ангилалд: Хос 32 кг (32+32 кг)-ын туухайг цээжнээс 40 удаа өргөж, Хүрэл медалийн эзэн боллоо.
Н.Мадигайм нь ийнхүү амжилт үзүүлснээр туухай өргөлтийн спортын мэргэжлийн төрөлд дэлхийн аваргын медаль хүртсэн Монгол Улсын анхны тамирчин болж, спортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээж байна.
Эх орныхоо нэрийг өндөрт өргөж, түүхэн амжилт гаргасан тамирчиндаа халуун баяр хүргэе. ![]()
СЭТГЭГДЭЛ БИЧИХ