Украины нисгэгчгүй онгоцнууд Оросын технологийн аварга компани Яндексийн дата төвийг шатаажээ

img

 

Украины нисгэгчгүй онгоцны довтолгооны улмаас Оросын технологийн аварга компани болох Яндексийн Рязань муж дахь дата төвд гал гарч, үйл ажиллагаа нь зогссон тул үйлчилгээнүүдэд нь саатал үүссэн тухай тус компани Пүрэв гарагт мэдэгджээ.

Энэхүү халдлага нь 2022 онд Украины дайн эхэлснээс хойш Оросын мэдээллийн технологийн дэд бүтэц агаарын цохилтод өртсөн анхны батлагдсан тохиолдол болж байна. 

Сасово хот дахь дата төвийн үйл ажиллагааг бүрэн зогсоож, онцгой байдлын албаныхан хохирлыг арилгахаар ажиллаж байгааг Яндекс мэдэгдэлдээ дурджээ.

Хүний амь нас эрсэдсэн, бэртэж гэмтсэн тохиолдол бүртгэгдээгүйг тэр баталжээ.

Үйлчилгээний тасалдлыг хянадаг Downdetector платформд "Yandex Cloud", "Yandex Documents", "Yandex Tables" үйлчилгээнүүдэд саатал гарсан тухай хэрэглэгчдээс 1,300 гаруй гомдол ирсэн бол хайлт, такси дуудлага зэрэг хэрэглэгчдийн өргөн ашигладаг үндсэн үйлчилгээнүүд хэвийн ажиллаж байв.

Пүрэв гарагийн өглөө Москвагийн хөрөнгийн биржийн арилжааны үеэр Яндекс компанийн хувьцааны ханш 3.4 гаруй хувиар унажээ.

Харин Украины зэвсэгт хүчин Оросын төв хэсэгт оршдог Башкортостан дахь “Газпром Нефтехим Салават" газрын тос боловсруулах болон нефть-химийн цогцолборт довтолсныг Киевийн эрх баригчид Пүрэв гарагт мэдэгдсэн байна.

Сасово дахь халдлага нь Оросын зэвсэгт хүчин есдүгээр сарын сүүлээр Киев хот даяар дор хаяж найман томоохон дата төвд цохилт өгч, улмаар Украинд интернэтийн тасалдал үүсгэжээ. Оросын тал эдгээр дата төвүүдийг Украины зэвсэгт хүчинд зориулан тагнуулын мэдээлэл боловсруулдаг байсан гэж үйлдлээ зөвтгөж байжээ.

Пүрэв гарагт мөн Оросын тал дорнод Украины Краматорск хотод иргэдийн зорчиж явсан автобусыг бөмбөгдсөний улмаас дор хаяж 30 хүн амиа алдсан байна.

Краматорскийн хөрш Словянск хот нь Оросын зэвсэгт хүчин эзлэхийг удаан хугацаанд хичээж буй стратегийн чухал байрлал юм.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский “Энэ цохилтыг бид зүгээр өнгөрөөхгүй. Орос улс Донбассын бүх амьдралыг устгахыг оролдож байгаа бөгөөд дэлхий нийт үүнд хариу арга хэмжээ авах хэрэгтэй. Оросуудад учруулсан бүх үхлийнх нь төлөө хүртэх ёстой зүйлийг өгөх хэрэгтэй” гэж сошиал хуудсаараа мэдэгджээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ