Б.МАХБАЛ 11 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛАА БИЕЭР ЭДЭЛЖ ДУУССАН ҮНДЭСЛЭЛЭЭР СУЛЛАГДЖЭЭ
Зам, тээврийн хөгжлийн яамны газрын дарга асан Т.Гомбосүрэнгийн амь насыг хөнөөсөн хэрэгт 11 жилийн хорих ял шийтгүүлсэн Б.Махбал 2026 оны есдүгээр сард хорих ангиас суллагджээ.
Тэрбээр 2023 онд хугацаанаас өмнө магадлангаар суллагдсан ч прокурорын эсэргүүцлээр уг шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг үргэлжлүүлэн эдлүүлэхээр болсон юм.
Харин энэ удаад Ерөнхийлөгчийн уучлалаар ялын хугацаа хасагдсан болон холбогдох хуульд заасан хугацааг тооцож, оногдуулсан ялаа биеэр бүрэн эдэлсэн үндэслэлээр суллагдсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ