Киев Оросын “Google” гэгддэг Yandex компанийн дата төвийг бөмбөгджээ
Украины зэвсэгт хүчин Оросын “Google” гэгддэг Yandex компанийн Владимир мужид байрлах дата төвд дроны цохилт үзүүлсний улмаас тус дата төвийн дэд бүтэц гэмтэж, үйл ажиллагаа нь бүрэн зогсжээ.
Уг цохилтын дараа Yandex компанийн “Яндекс Go”, “Яндекс Пэй”, “Яндекс Еда”, “Яндекс Про”, “Алиса” зэрэг үйлчилгээнүүд ОХУ-ын зарим бүс нутгуудад ажиллахаа больж, такси дуудаж, хоол захиалж болохгүй байна гэсэн олон тооны санал гомдлууд Орос даяар бүртгэгджээ.
Түүнчлэн Владимир мужийн захирагч Александр Авдеевын мэдээлснээр Киевийн дроны цохилтод 5 мянган айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангадаг хоёр дэд станц өртжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ