Өмнөд Солонгост гэмт хэрэгт холбогдсон Монгол улсын иргэдийн тоо огцом өсжээ

img

 

Өмнөд Солонгост оршин суугаа гадаадын иргэдтэй холбоотой гэмт хэргийн талаар тоо баримтад Монгол улсын иргэдийн гэмт хэрэгт холбогдсон тоо хамгийн хурдтай буюу 38 хувиар өсөж, таван жилийн дотор 1,007-оос 1,397-д хүрснийг мэдээлжээ.

Гэмт хэрэг дотроо бусдын эсрэг хүч хэрэглэсэн гэмт хэрэг сүүлийн таван жилийн дотор 12 орчим хувиар өсөж, 2021 оны 689-өөс 2025 онд 771 болон нэмэгджээ.

Ийм төрлийн гэмт хэргийг Хятадын иргэд хамгийн олон буюу 250 удаа үйлдсэн бол дараа нь 62 тохиолдолтой Узбекистаны иргэд, 60 тохиолдолтой АНУ-ын иргэд, 53 тохиолдолтой Вьетнамын иргэд удаалсан байна.

Гэхдээ цагдаагийн байгууллага дээрх тоо баримтыг гэмт хэргийн гаралт өссөнтэй холбоогүй, харин Өмнөд Солонгост оршин суудаг гадаадын иргэдийн тоо өссөнтэй холбоотой гэж тайлбарлажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ