ТУРКИЙН ИСТАНБУЛ ХОТ ҮЕРТ АВТЛАА
Туркийн Истанбул хотод аравдугаар сарын 14-нд хүчтэй аадар бороо орсны улмаас хотын олон хэсэгт үер бууж, авто зам, газар доорх гарцууд болон орон сууц, үйлчилгээний барилгууд усанд автжээ. Зарим автомашин усанд боогдож, замын хөдөлгөөн эрс саатсан байна.
Үерийн улмаас эрх баригчид аравдугаар сарын 15-нд хотын хэмжээнд сургууль, боловсролын байгууллагуудын танхимын хичээлийг нэг өдөр зогсоож, иргэдийг шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулжээ.
Эх сурвалж: AP, Reuters.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ