Украин ОХУ-ын дата төвүүдэд цохилт өгсөөр байна

img

 

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд Украин тус компанийн мэдээллийн төвүүдэд цохилт өгсний улмаас хэд хэдэн үйлчилгээ доголдож, зарим цахим хуудас болон аппликейшнд нэвтрэх боломжгүй болжээ.

Украин мэдэгдэл хийхдээ ОХУ-ын зэвсэгт хүчин адил төрлийн байгууламжуудад цохилт өгсний хариуд “Яндекс”-ийн дата төвүүдийг бөмбөгдсөн гэсэн юм. Өнгөрсөн сард Москва Киев муж дахь мэдээллийн төвүүдэд цохилт өгсний улмаас 100 мянга орчим өрх түр хугацаанд интернэтгүй болсон. Москва цохилт өгсөн дата төвүүдийн тухайд Украины зэвсэгт тагнуулын байгууллагууд ашигладаг байсан гэж мэдэгдсэн байна.

Сүүлийн саруудад Украин ОХУ-ын томоохон компаниудын чухал дэд бүтцэд цохилт өгч, Оросын эдийн засгийн нөхцөл байдлыг дордуулах гэж оролдох болсон. Гэхдээ мэдээллийн төвүүдэд өмнө нь цохилт өгч байгаагүй юм. Тэгвэл Украин эдийн засаг, санхүүгийн дарамтыг нэмэгдүүлэх стратегиа мэдээллийн төвүүдэд цохилт өгөх байдлаар өргөжүүлэв.

Аравдугаар сарын 9-нд “Яндекс”-ийн хоёр мэдээллийн төв дроны цохилтод өртсөн юм. Тэдгээрийн нэг нь Москвагаас зүүн өмнө зүгт оршдог Сасово хотод, нөгөө нь нийслэлээс баруун өмнө зүгт байрлах Калуга мужид байдаг. Мөн Москвагаас зүүн зүгт байрладаг Владимир хотын байгууламжид цохилт өгчээ.

Цохилтын улмаас гурван төвд ноцтой хохирол учирсан байна. Эхний цохилтын дараа “Яндекс” мэдэгдэл гаргахдаа Сасово дахь төвийн үйл ажиллагаа бүрэн зогссон, Калугагийн төвийн нэг хэсэг ажиллах боломжгүй болсон гэжээ. Владимир дахь төв мөн үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ