Тамхины хяналтын хуулийг батлах эсэхийг өнөөдөр шийднэ
Өнгөрсөн хаврын чуулган 79 өдөр хуралдахдаа нийт 278 хууль, тогтоомж баталсан байдаг. Гэвч олны анхаарлыг татсан "Тамхины хяналтын тухай" хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт, нөгөө нь "Ашигт малтмалын тухай" хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт юм. Тэгвэл өнөөдөр эдгээр хуулийн төслүүдийг эцэслэн батлах эсэх дээр санал хураалт явуулана.
"Тамхины хяналтын тухай" хуулийн төслийг О.Номинчимэг тэргүүтэй гишүүд 2025 оны 9 дүгээр сарын 19-нд өргөн мэдүүлж байсан юм. Гол зорилго нь электрон тамхийг хуулийн зохицуулалтад оруулах явдал. Төслийн танилцуулгад электрон тамхи хүн амд хор багатай гэдэг нь нотлогдоогүй гэж заасан. Мөн Монгол Улсад электрон тамхи хуулийн ямар ч зохицуулалтгүй байгааг санаачлагч онцолж байсан.
Харин энэхүү хуулийн төсөл хавар эцсийн хэлэлцүүлгийн шатанд хүрсэн ч батлагдаагүй. Санаачлагч О.Номинчимэг эцсийн хэлэлцүүлгийг хийсэн боловч намрын чуулганаар эцэслэн батлахаар хойшилсон гэх мэдээллийг өгч байсан юм.
Харин "Ашигт малтмалын тухай" хуулийн төслийн бүх шатны хэлэлцүүлэг хийгдсэн, эцэслэн батлагдахаар хүлээгдэж байна
Энэхүү төсөл нь эдийн засгийн хувьд илүү өгөөжтэй. Мөн хаврын чуулганаар хэлэлцэгдэх эдийн засагт хамгийн том нөлөөтэй хууль байсан.
"Ашигт малтмалын тухай" хуулийн төсөлд тусгасанаар зэсийн боловсруулалтын түвшнээс хамаарч үндсэн хувь дээр нэмж ногдуулах нөөц ашигласны төлбөр буюу АМНАТ-аас төвлөрсөн орлогыг орон нутагт дахин хуваарилах хувь зэрэг зохицуулалт орсон байна. Мөн чухал ашигт малтмалын зохицуулалтыг төсөлд тусгана гэж байсан.
Харин өмнө нь АМНАТ тооцох жишиг үнийг Монголын Хөрөнгийн биржийн үнээр тогтоох зэрэг өөрчлөлтийг төлөвлөж байгаагаа Засгийн газар мэдэгдэж байсан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ