Элон Маск SpaceX компанийн хувьцааг Америкийн бүх хүүхдүүдэд бэлэглэнэ
Технологийн салбарын тэрбумтан Элон Маск өөрийн SpaceX компанийн хувьцаанаас АНУ-ын хүүхэд бүрд бэлэглэхээ амласан байна.
Тэрээр өөрийн сошиал хуудсандаа "Ирэх онд би Америкийн хүүхэд бүрд SpaceX-ийн нэгж хувьцааг бэлэглэх болно" гэж бичжээ.
Харин энэхүү санаачилгаа хэрхэн хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч "Энэ бол цаашид миний хийх олон алхамуудын эхнийх нь" гэж тайлбарлажээ.
АНУ-ын хүн амын тооллогын товчооны 2024 оны мэдээллээр тус улсад 18-аас доош насны 73 сая орчим хүүхэд амьдардаг.
Маск сансрын технологийн SpaceX компанийн 38 хувийг эзэмшдэг гэсэн мэдээлэл бий.
Түүний энэхүү мэдэгдэл нь ерөнхийлөгч Дональд Трампын өнгөрсөн сард өгсөн нэгэн амлалтын дараа гарч ирж байна. Тодруулбал Трамп хэрэв арваннэгдүгээр сард болох завсрын сонгуулиар Бүгд Найрамдах нам Конгресст хяналтаа хадгалж үлдвэл Америкийн насанд хүрсэн иргэн бүрд $5,000 олгохоо амласан юм.
SpaceX компани өнгөрсөн зургаадугаар сард $85.7 тэрбумын хөрөнгө босгосноор түүхэн дэх хамгийн том IPO (Initial Public Offering буюу хувьцаагаа анхдагч зах зээлд борлуулах үйл ажиллагаа)-ны дээд амжилтыг тогтоосон билээ.
Тус компанийн Starship аварга пуужин есдүгээр сард анх удаа дэлхийн тойрог замд хүрсэн нь Ангараг гарагт хүрэх Маскийн зорилгын хувьд чухал ахиц дэвшил болсон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ