ТӨРИЙН ДУУЛЛЫН ӨДӨР-ҮНДЭСНИЙ БАХАРХАЛ УУ, ТҮҮХЭН БАРИМТЫГ ОРХИГДУУЛСАН САНААЧИЛГА УУ?

img

 

Төрийн дууллаа хүндэтгэх нь маргаангүй. Харин “Төрийн дууллын өдөр” гэх нэршил, санаачилгын эхлэл, түүхэн үндэслэл нь олон нийтийн өмнө тодорхой байх ёстой.

Монгол Улсын Төрийн дууллыг орон даяар нэгэн зэрэг эгшиглүүлэх санаачилга олон нийтийн анхаарлыг татаж байна. Гэвч энэхүү арга хэмжээний хүрээнд нэг чухал асуулт урган гарч байна.

Аравдугаар сарын 20-ныг “Төрийн дууллын өдөр” гэж нэрлэх түүхэн болон албан ёсны үндэслэл юу вэ?

БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1950 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн 43 дугаар зарлигаар шинэ сүлд дууллыг баталж, тухайн оны тавдугаар сарын 1-нээс орон даяар эгшиглүүлж эхэлсэн түүхтэй.

Харин өнөөгийн санаачилгыг “Одмөндөр” сувгийн ерөнхий найруулагч А.Гансүхтэй холбон мэдээлсэн бөгөөд Засгийн газрын албан ёсны мэдээлэлд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл “Од мөндөр” ХХК-тай хамтран хэрэгжүүлж буйг дурджээ.

Төрийн дууллаа хүндэтгэн дээдлэх нь зүй ёсны хэрэг. Гэхдээ нэг удаагийн арга хэмжээ зохион байгуулах, тодорхой өдрийг албан ёсны тэмдэглэлт өдөр болгох нь хоёр өөр асуудал юм.

Тиймээс санаачилгын анхны эх сурвалж, аравдугаар сарын 20-ныг сонгосон үндэслэл, холбогдох шийдвэрийг олон нийтэд ил тод тайлбарлах шаардлагатай.

Үндэсний бахархал бол түүхээ зөв мэдэхээс эхэлнэ. Төрийн бэлгэдлээ дээдлэхийн зэрэгцээ түүнийг тойрсон санаачилгын үндэслэлийг асуух нь ч олон нийтийн эрх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Компютерийн програм шиг юмаар монгол залуусийэ секс хийж бгааг өөрсөд нь мэдэгдэлгүү бичиж аваад гадаадийн гаж донтой баячуудад зардаг
2026-10-20