АНУ Монгол дахь Элчин сайдын яамны шинэ барилга барих ажлыг эхлүүлнэ
АНУ-ын Элчин сайдын яамны Улаанбаатар хот дахь шинэ барилгын ажил 2027 оны хавар эхэлнэ. Хан-Уул дүүрэгт баригдах уг төслийг ойролцоогоор таван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Шинэ барилгад Монголын дотоодын материал, ажиллах хүчийг ашиглах бөгөөд инженерийн шугам сүлжээний ажлыг мөн Монголын компани гүйцэтгэхээр болсон байна.
Шинэ байгууламж ашиглалтад орсноор консулын үйлчилгээний орчин сайжирч, Элчин сайдын яамны үйл ажиллагааны үр ашиг нэмэгдэх юм. АНУ-ын Элчин сайд Ричард Буанган уг бүтээн байгуулалтыг хоёр орны бат бэх харилцаа, стратегийн түншлэлийн илэрхийлэл хэмээн онцолжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ