Умард Солонгосын төв хэвлэл Ким Жон Уны гэрэл зургуудыг ил гаргалаа

img

 

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун тархины цус харвалтаар нас барсан гэх цуурхал тарсны дараа Төрийн төв хэвлэл нь түүнийг охиныхоо хамт үзэсгэлэн үзэж буй гэрэл зургуудыг нийтэлжээ. АНУ-д амьдардаг Хятадын тэрс үзэлтэн Ванжун Ше уг мэдээллийг тараасан ч ямар нэгэн нотлох баримт гаргаагүй байна. Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага ч мэдээллийг батлах баримт илрээгүй гэж мэдэгджээ.

Ким Жон Уны эрүүл мэнд, залгамжлагчийн асуудал нь цуурхал байнга гарах гол шалтгаан болдог. Түүний охиныг ирээдүйн залгамжлагч байж магадгүй гэж үзэж байгаа ч албан ёсоор томилоогүй бөгөөд нас залуу, эмэгтэй хүн төрийн тэргүүн болж байгаагүй зэрэг тодорхойгүй зүйл олон байна.

Кимийн эрүүл мэнд гэнэт муудвал Умард Солонгосын эрх мэдлийн тэмцэл, цөмийн зэвсгийн хяналт, дүрвэгсдийн урсгал зэрэг бүс нутгийн аюулгүй байдалд ноцтой эрсдэл үүсэх магадлалтай. Харин тус улсын мэдээллийн хэт хаалттай байдал нь удирдагчийн эрүүл мэндийн талаарх баталгаагүй цуурхал тархах нөхцөлд хүргэдэг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ