ТҮҮХЭН АМЖИЛТ: МОНГОЛЫН ПАРА ТАМИРЧИД 3 АЛТ ХҮРТЛЭЭ!
Япон улсын Айчи-Нагоя хотод болж буй Азийн зуны спортын V пара наадамд Монголын баг тамирчид түүхэн амжилт үзүүлж, одоогоор 3 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртээд байна.
Аравдугаар сарын 18-24-нд үргэлжлэх тус наадамд Монгол Улсаа төлөөлөн 10 спортын төрөлд 44 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд манай улс 45 орноос 12 дугаар байрт жагсаж байна.
Монголын пара тамирчид Азийн наадмаас нэг дор гурван алтан медаль хүртсэн нь онцгой амжилт юм.
Монголын тамирчдадаа баяр хүргэе!
СЭТГЭГДЭЛ БИЧИХ