ШАТРЫН ХОС ДЭЛХИЙН АВАРГА ТӨРЛӨӨ

img

 

Испани улсын Рокетас Де Мар хотод шатрын Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөх шатандаа орлоо. Энэ тэмцээнээс Монголын хоёр шатарчин охид дэлхийн аварга болж, спорт сонирхогчдын мэлмийг баясгаж, сонорыг мялаав. Батпэлдэнгийн Буянхишиг, Батхишигтийн Энхнамуун нар дэлхийн аварга болоод зогсохгүй Эмэгтэй Олон улсын мастер /WIM/ цолоо гардан авчээ.

Монгол улсаас тодорсон 21, 22 дахь Сурагчдын дэлхийн аваргын титэм зүүсэн WIM Б.Буянхишиг, WIM Б.Энхнамуун нар Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 61, 62 дахь медальт Монгол тамирчид болов.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ