МОНГОЛ, ГЕРМАНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНД ТЭЭВЭР, ЛОГИСТИК ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ

img

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэртай хийсэн албан ёсны хэлэлцээний үр дүнгээр хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийх үеэр хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаанд тээвэр, логистикийн хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлж байгааг онцоллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэхдээ, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрын 2024 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Авто замын хэлэлцээр байгуулсныг онцлон тэмдэглээд, цаашид хоёр улсын тээврийн холболтыг сайжруулах, агаарын тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудалд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Мөн тэрээр Улаанбаатар-Франкфурт чиглэлийн нислэгийн давтамжийг нэмэгдүүлэхэд Монгол Улс анхаарал хандуулж байгааг дурдаад, хувийн хэвшлийн агаарын тээвэрлэгч компаниуд Берлин хот руу нислэг үйлдэх боломжийг бүрдүүлэх, зорчигч тээврийн татварыг бууруулах зэрэг асуудлаар хоёр улсын холбогдох яамд яриа хэлэлцээ хийж байгааг мэдээллээ.

Монгол, Германы стратегийн түншлэлийн хүрээнд тээвэр, логистикийн холболтыг хөгжүүлэх нь худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг дэмжих, иргэд хоорондын харилцааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлон дурьдлаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ