Украины дайныг дуусгах зорилготой гурван талт уулзалтыг үргэлжлүүлэхийг Путин зөвшөөрчээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины дайныг дуусгах зорилготой гурван талт уулзалтыг үргэлжлүүлэхийг зөвшөөрчээ. Тодруулбал өнгөрсөн Лхагва гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын тусгай элч Стив Виткофф нар Санкт-Петебург хотноо уулзсаны дараа Кремль гурван талт уулзалтыг зөвшөөрсөн талаар мэдэгдсэн юм. Путин, Виткофф нарын хувьчилсан ес дөх уулзалт ОХУ-аас сайн санааны үйлээр эхэлсэн байна. Тодруулбал Кремль ОХУ-д хоригдож буй Стивэн Хаббард нэртэй америк иргэнийг суллах болжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Стивэнийг суллахыг Путинээс хувьчлан хүсээд байсан билээ.
Кремль мэдэгдэл хийхдээ Киев, Москва, Вашингтоны гурван талт уулзалт нь техникийн түвшинд Абу Даби хотноо явагдаж болно гэжээ. Тэрхүү уулзалтыг арванэгдүгээр сарын 10-нд эсвэл тэр өдрөөс хойш Абу Даби хотод хийж болно гэдгийг Кремль мэдэгдсэн байна. Уулзалт явагдвал талууд дайн дууссаны дараа Украин, ОХУ-ын аюулгүй байдалд хэрхэн баталгаа өгөх тал дээр хэлэлцэх юм.
Сүүлийн үед Трамп Москвад ээлтэй хэд хэдэн алхам хийсэн нь Украин болон Европын холбноотуудын санааг зовоогоод байгаа. Тодруулбал Трамп Зеленскийг шүүмжилж, Украин шинэ ерөнхийлөгчтэй болох цаг нь иржээ гэсэн. Мөн ОХУ-ын дизель түлшинд тавьсан хоригийг суллаж, тус улсаас дизель худалдан авах болсон юм. Үүнээс гадна Трамп ОХУ-ын эсрэг авахаар төлөвлөсөн хориг, тарифыг хэрэгжиж эхлэхээс нь өмнө цуцалсан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ