БРАЗИЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЛУЛА ДӨРӨВ ДЭХ УДААГАА СОНГОГДЛОО

img

 

Бразилын Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва аравдугаар сарын 25-нд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд ялалт байгуулж, төрийн тэргүүний албан тушаалд дөрөв дэх удаагаа сонгогдлоо. Энэ тухай тус улсын Сонгуулийн дээд шүүх мэдээлэв.

80 настай Лула сөрөг хүчний нэр дэвшигч, сенатор Флавио Болсонаруг ялсан байна. Урьдчилсан дүнгээр Лула хүчинтэй саналын 51.75 хувийг, Болсонару 48.25 хувийг авсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Сонирхолтой нь, сонгуулийн эхний шатанд Флавио Болсонару тэргүүлсэн ч хоёр дахь шатанд Лула ялалтаа баталгаажуулсан байна. Ингэснээр тэрбээр Бразилын ардчилсан сонгуулийн түүхэнд эхний шатанд хоёрдугаарт орсон атлаа хоёр дахь шатанд ялсан анхны нэр дэвшигч болжээ.

Лула 2003–2010 онд хоёр удаа, 2023 оноос гурав дахь удаагаа ерөнхийлөгчөөр ажилласан юм. Шинэ бүрэн эрхийн хугацаандаа тэрбээр эдийн засгийн өсөлт, нийгмийн халамж, амьжиргааны өртөг болон улс төрийн хуваагдал зэрэг сорилттой тулгарах төлөвтэй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ