НӨМРӨГИЙН ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БАРАГДУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛНА

img

 

Дорнод аймгийн Халхгол сумын Нөмрөгийн дархан цаазат газарт аравдугаар сарын 8-нд гарсан хээрийн түймэртэй холбогдуулан хохирол барагдуулах ажлын хэсэг байгуулахаар болжээ.

Өнөөдөр /2026.10.26/ ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн, БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир, ХХЕГ-ын дарга Ж.Бямбасүрэн болон Мобиком корпорацын удирдлагууд уулзаж, уг асуудлыг хэлэлцсэн байна.

Түймэр гарсан өдөр Мобикомын удирдлагуудын зорчиж явсан автомашинаас гал гарсан гэх мэдээлэл бий. Түймрийн шалтгаан, учирсан хохирол болон хариуцлагын асуудлыг эцэслэн тогтоох шаардлагатай байгаагаас үүдэн ажлын хэсгийг байгуулахараар болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ