ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ТӨҮГ ₮54 САЯАР ХАТААСАН ЖИМС АВНА

img

 

ТӨСВӨӨ ХЭМНЭНЭ ГЭСЭН НЬ ХАТААСАН ЖИМСЭЭР ТАНСАГЛАХЫГ ХЭЛЭЭГҮЙ БАЙЛТАЙ!

Төр бүсээ чангалж, төсвийн үргүй зардлыг танаж, 1.4 их наяд төгрөг хэмнэнэ гэж зарласан. Гэтэл төрийн өмчит үйлдвэрийн газруудын худалдан авалтыг харахаар хэмнэлтийн бодлого цаасан дээрээ л үлдсэн юм биш биз гэсэн хардлага төрнө.

Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 54 сая 54 мянган төгрөгөөр нийт 506 кг хатаасан жимс худалдан авахаар тендер зарлажээ. Үүнд 230 кг хар чавга, 151 кг чангаанз, 55 кг улаан чавга гээд зургаан төрлийн жимс багтсан байна. Улс орны эдийн засаг, иргэдийн амьдрал амаргүй, төр төсвөө хэмнэнэ гэж зарлаж байгаа энэ үед заавал хатаасан жимсээр тансаглах хэрэг байна уу? Төрийн өмчит үйлдвэрийн газрын худалдан авалт бүр зайлшгүй хэрэгцээтэй, эдийн засгийн үр ашигтай байх ёстой биш гэж үү?

Мэдээж ажилтнуудын хоол хүнс, нийгмийн хангамжийг бүрэн үгүйсгэж байгаа хэрэг биш. Харин 54 сая төгрөгийн худалдан авалт үнэхээр шаардлагатай юу, зах зээлийн үнэтэй нийцэж байна уу, үүнээс хэмнэх боломж байгаагүй юу гэдэгт хариулмаар байна.

Төсвийн хэмнэлт гэдэг зөвхөн иргэдэд таналт хийх, төрийн албан хаагчдад зардал хасах нэрээр ойлгогдох ёсгүй. Төрийн өмчит компаниуд ч мөнгөний үнэ цэнийг мэдэрч, үрэлгэн хэрэглээнээс татгалзах учиртай. Төр хэмнэнэ гэж амлачихаад төрийн мөнгөөр хатаасан жимсээ базаагаад байвал энэ чинь хэмнэлт мөн үү?

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ