Гүний уурхайн ослын шалтгааныг тогтоох Ажлын хэсэг ажиллаж байна

img

 

Өнгөрсөн Пүрэв гаригт буюу аравдугаар сарын 29-нд Оюутолгойн гүний уурхайд чичирхийллээс үүдсэн чулуулгийн нуралт үүсэж, тус бүсэд ажиллаж байсан 15 ажилтан өртсөн үйлдвэрлэлийн осол гарсан.  Уурхайн ослын улмаас гэмтсэн хоёр ажилтныг Улаанбаатар хот руу хүргэж ирэн эмчлүүлж байгаа.

Осолд өртсөн  уурхайчдын биеийн байдлын талаар “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх “Аврах ажиллагаа цаг алдалгүй явагдсан. Нуралт үүссэн хэсэгт байсан ажилтнуудыг эмнэлгийн үзлэгт бүрэн хамруулсан. 13 хүн биеийн байдал хэвийн, эрүүл энх байгаа. Хоёр ажилтныг хот руу авчирсан. Бэртлийн улмаас эмнэлгийн хяналтад байгаа. Гэхдээ амь насанд эрсдэл учрахуйц бэртэл аваагүй. Мэдээж гэмтэл бэртэл гэдэг төвөгтэй, ар гэрийнхэндтэй нь холбоотой байгаа” хэмээн хэвлэлд байр сууриа илэрхийлэв.Харин  Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас Ашигт малтмал, газрын тосны газар, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн  төлөөллийг оролцуулан ослын талаарх дүгнэлт, ослын шалтгааныг судлан тогтоох үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулж газар дээр нь хяналт шалгалтыг хийж эхлээд байна.

Чулуулгын нуралт үүссэн зурвас талбайгаас бусад хэсэгт  нөлөөлөл үүсээгүй болохыг урьдчилсан үзлэгээр тогтоосон бөгөөд  байдлын үнэлгээг үе шаттай хийж, гүний уурхайн үйл ажиллагааг үе шаттай эхлүүлэхээр бэлтгэл хангаж байгаа талаар тус компанийн зүгээс мэдэгдээд байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ