Залуучуудын олимпоос Тунгалагийн Төгсхүслэн хүрэл медаль хүртлээ
Африк тивд анх удаа зохион байгуулагдаж буй залуучуудын олимпын наадам аравдугаар сарын 31-нд Сенегал улсын Дакар хотноо нээлтээ хийсэн. Энэ удаагийн наадамд 205 орны 2654 тамирчин спортын 25 төрөлд өрсөлдөж байна.
Монголын багийн тугчаар оролцсон жүдоч Тунгалагийн Төгсхүслэн хөвгүүдийн 55 кг-ын жинд хүрэл медаль хүртлээ.
Түүний жинд нийт 11 жүдоч өрсөлдсөн бөгөөд Т.Төгсхүслэн эхний тойрогт хийлж, дараагийн барилдаанд Замбийн Элиша Зимбаг вазари үнэлгээгээр ялсан юм. Харин хагас шигшээд Хорватын Йона Зврочд ялагдсанаар хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болжээ.
Тус жинд Азербайжаны Ибрахим Талибов алтан медаль, Хорватын Йона Звроч мөнгөн медаль хүртсэн бол Монголын Т.Төгсхүслэн, Замбийн Элиша Зимба нар хүрэл медалийн эзэд болов.
Энэ удаагийн наадамд Монгол Улсаа төлөөлөн зургаан спортын төрөлд 10 тамирчин өрсөлдөж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ