Хилийн цэргийн 0277-р ангийн хилчин гэрээслэл үлдээн амиа егүүтгэжээ

img

Торгон хилийн амгалан тайван байдлыг сахин хамгаалах үүргийг хүлээсэн Хилийн заставууд дээр буун дуу гарч,  эрдэнэт хүний амь сүйдсэн   харамсалтай хэрэг сүүлийн үед нэг бус удаа гарч байна. Дарга нарынхаа аминд хүрсэн хилчдийн цаазын ялыг өнгөрсөн долоо хоногт   Улсын дээд шүүх хэвээр үлдээсэн билээ. Гэтэл хилийн застав дээр дахин буун дуу гарч М гэх хилчин залуу амиа алджээ. Харин тэрбээр амиа егүүтгэсэн бололтой.

Тодруулбал, Завхан аймгийн Тэс суманд байрлах Хилийн цэргийн 0277-р ангийн V заставын ахлагч М өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт АКМ буугаар толгойдоо буудан амиа егүүтгэжээ. Талийгаач Завхан аймгийн харьяат, 22 настай залуу байж. Уг хэргийг тус аймгийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд талийгаачийг   гэр бүлийнхээ хүнтэй маргалдсаны улмаас өөрийгөө буудсан байж болзошгүй гэж үзэж   байгаа аж. Гол нь талийгаач залуугийн дэргэд “Миний үхэлд хэн ч буруугүй” гэсэн гэрээслэл бичиг байжээ.

Э.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ