ДОХ-ын халдвартай ээжийн захидал

img

   Намайг үргэлж аз ивээдэг. Хүссэн бүхэн минь биелдэг болохоор аз туршсан зүйлээс би алдана гэж айдаггүй байлаа. Хэдий мөнгө төгрөгөөр хангалуун биш ч хүүхэд байхаасаа л зорьсон сургууль, хүссэн мэргэжил, хайрласан залуу гээд  хүссэн бүхнээ авч өнөөдрийг хүртэл амьдарсан өдөр хоног бүхэндээ би сэтгэл хангалуун байж ирсэн. Гэвч хүссэн бүхнийг минь бурхан надад харамлаагүй хэрнээ хүлээж дийлэхгүй тийм хувь тавиланг бас илгээсэн юм. Зургаан сарын дараа би сургуулиа төгсөнө. Тэгээд ажилд орно. Хуримаа хийнэ. Хөөрхөн хүүхэдтэй болно. Тэгээд хайрттайгаа хамт өвгөн эмгэн болтлоо аз жаргалтай урт удаан амьдарна. Урт удаан...  Энэ миний мөрөөдөл. Зургаахан сарын дараа би мөрөөдлийнхөө дэргэд хүрнэ. Гэвч мөрөөдлөө биелнэ гэдэгт итгэхсэн.  Өнгөрсөн зун би гадаадын хөрөнгө оруулалттай нэгэн компанид ажилласан юм. Ээж аав хоёрынхоо тэтгэврийн хэдэн төгрөгийг өчнөөн жил зулгаасан болохоор ядаж сургалтынхаа төлбөрийг олчих санаатай л. Монголчуудыг алтан суусан гуйлгачид гэж харийхан хэлдэг.  Харин алтын минь хараад шүлсээ ч арчих сөхөөгүй улайран яваа тэднийг би үзэн ядаж байна. Эрэгтэй, эмэгтэй ялгаагүй. Бас тэдэнд өөрийнхөө охид шиг охидоос илүү хайртай монголчуудыг. Манай улсын томоохон алтны уурхайн хувь эзэмшигч гэх эхнэр нөхөр хоёр гадаадад туслах, хөтөч хийж нэг сар ажиллаад оюутан хүнд чамлахааргүй хөлс авлаа. Бас тэдэнтэй ажил хэрэг, анд нөхдийн холбоотой монголын зарим нэг улс төрч, бизнесмэнүүдтэй ч танилцсан юм. Ах нь дүүдээ тусална, ажилд оруулж өгнө гээд тэд ч надад сайн хандана. Ийм том хүмүүс намайг дэмжиж байхад итгэлийг нь алдчихгүй юмсан гэхдээ би ч өдөр шөнөгүй хаана хурал цуглаантай бол тэнд нь очдог байлаа. Сарын дараа гадаадын хоёр зочин буцах болж ажлын хэсгийн хамт олон маань бяцхан найр хийлээ. Гэхдээ миний хувьд бол урьд өмнө үзээгүй дээд зиндааныхны уулзалт байв. Тэр үдэш би өөрийнхөө хэнд ч гологдохооргүй зүс царай, мэдлэг боловсролтой гэдгээрээ бахархсан. Баяр тарахад хүмүүс надад ажил хэргийн хувийн гээд олон санал тавьсан. Гэвч сэтгэлийн хөөрлөөр, аз сорьсон, өөртөө хэт итгэсэн, болгоомжгүй гэнэн хандсан ... мэдэхгүй ээ би яагаад тийм алхам хийснээ тайлбарлаж, өөрөө ч ойлгож чадахгүй нь. Хайрт минь намайг гэртээ хүлээж байгааг би мэдсэн шүү дээ. Бодвол тэр мөчөөс бидний амьдрал өөрчлөгдөнө гэж найдсаных л байх. Өөрчлөгдсөн нь үнээн. Гэхдээ миний бодсон шиг биш. Амьдралыг минь өөрчилж чадах бирдийн шидтэй мэт санагдаж байсан гадаад, монгол хоёр ахын хэнд нь гомдохоо ч мэддэггүй. Тэнд би л буруутай. Юу дутлаа гэж... Дэлхийд 39.5 сая хүн ДОХ-ын халдвартай гэсэн. Яг над шиг. Ханиад хүрсэн өнөөх өвчин маань илэрч байна гэж айн чичирч, хайртай хүнтэй халуун сэтгэлээр бүхнээ зориулж чадахгүй. Миний өвчнийг хэн ч мэдээгүй гэж бодсон хэрнээ л хүн бүхэн намайг хараад мэдээд байгаа юм шиг..  Дотроо  шоолж, шигшин холдоцгоож байх шиг. Цаг хугацаа хэмнэлээрээ л өнгөрч байхад би ингэтлээ их шаналж, хэн нэгний санамсаргүй хэлсэн үгэнд зүрхээ урагдтал эмзэглэж, би ингэж амьд явахыг хүсэхгүй байна.Энэ зууны тахал болсон эдгэршгүй аймшигт өвчний улмаас дэлхий дээр 12 секунд тутамд нэг хүн өвчилж, 16 секунд тутамд нэг хүн нас барж байна гэсэн судалгаа байдаг. Аюул биш гэж үү? ДОХ хэнийг ч ялгадаггүй. Гэхдээ ДОХ туссан хүн бүхэн үхдэггү й. Харин ДОХ тусахгүй байх боломж хүн бүхэнд бий гэдгийг хүн бүхэн мэдээсэй, сэрэмжлээсэй.    ялангуяа  өсвөр үе залуучууд маань, ирээдүйн ээж аавууд маань хэзээ ямагт бие биендээ үнэнч байгаасай. Манай улсын нийт хүн амын 36% нь нэн ядуу амьдралтай, ажилгүйдэл газар авсан энэ нийгэмд гэр бүл салалт маш их байгаа нь үүнтэй ч холбоотой байх. Хэдийгээр манай орон ДОХ-ын халдварын тархалт багатай орны тоонд ордог ч эрсдэл өндөртэй. Цөөхөн хүн амтай улсад маань аюулын харанга дэгдээд арван хэдэн жил болж байна. Мөнгөний төлөө хүмүүс биеэ үнэлэхээс эхлээд элдэв ажил хийж байна. Тэдний дийлэнхи нь энэ өвчний талаар сургалт мэдээлэлд сууж, шинжилгээ өгөөд байдаггүй. Вирус тээгч өөрөө мэдээгүй тохиолдолд цааш нь хичнээн ч хүнд халдааж болно. Харин мэдсэн хэрнээ санаатайгаар тийм үйлдэл хийхгүй гэдэгт би монголчууддаа итгэж байна. Хүн бүхэн өөрсдөө шинжилгээ өгөөд хэрвээ илэрсэн бол эмчийн хяналтанд эм тариа хэрэглээд байвал бид амьдарсаар л байна.яг л урьдынх шигээ, бусдын л адил. Улс үндэстэн бүрийн  эмч эрдэмтэд энэ өвчнийг анагаах аргыг хайж шинэ шинэ туршилтуудыг хийсээр л байна. Саяхан АНУ-ын 42 настай эмэгтэйд халдвар үүсгэгч нянгаас төрөлхийн дархлаатай чөмөг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийсэн байна. Удахгүй бүр мөсөн эмчилдэг болно гэдэгт би итгэж байна. Анх Камеруны хоёр иргэн энэ өвчнийг монголд тээж ирсэн гэхэд, ДОХ-ын 37 дахь тохиолдол илэрлээ гэхэд ч би зүгээр л сонин болгон сонсоод, цааш нь сонин болгож яриад л өнгөрдөг байсан. Бэлгийн замаар, ариутгаагүй зүү тариураар, цусаар, эхээс урагт гээд яаж халдварладгийг нь би бүгдийг мэддэг байсан хэрнээ хайртдаа үнэнч байх, хамгаалалт хэрэглэх гээд алийг нь ч биелүүлээгүй. Өөрийнх тухай мэддэг хүнд энэ өвчин ирдэггүй юм шиг. Хэзээ ч надад ирэхгүй юм шиг..Монголд ДОХ-ын халдвартай хоёр эмэгтэй төрөөд хүүхэд нь халдваргүй гарсан гэх баярт мэдээ бий. Надаас төрөх бяцхан үр ч  гэсэн эрүүл байгаасай гэж би хичнээн их хүснэ вэ? Гэвч аз одонд итгэсэн гэнэн танхил насанд минь хүсээгүй сугалааны хонжвор тааруулсан бурхан, хувь тавиланд итгэхээ байгаад удлаа. Гэсэн ч ялгаа алга аа. Харин амьдрах итгэлийг хүн хүнээсээ л авдаг юм байна. Бурхан нь хардаггүй юм бол ядаж чөтгөр нь намайг аваасай гэж бодогдох үе надад зөндөө байсан. Хүмүүнлэг энэрэнгүй ардчилсан нийгэм, энэ нийгмийн хариуцлагатай сэтгүүлзүй, эрх чөлөөт хүмүүс надад “манай орны ДОХ-ын тэд дэхь тохиолдол, ДОХ-той эмэгтэй” гэдэг нэрийг өгсөн. Ирээдүйн үрээс минь бусад бүх хүн надаас нүүрээ буруулан холдсон. Эгцэлж хараад дэргэд минь суух, нэг агаараар амьсгалж, гар атган нөхөрлөхөд өвчин чамд хүрэхгүйг мэддэг хэрнээ  бүгд надаас цэрвэдэг.  Гэтэд эхээс урагт дамждагийг мэдсэн ч ээждээ тэмүүлсээр яваа бяцхан үр минь. Би чинийхээ төлөө өнөөдөр, маргааш, ирэх өдрүүдэд амьд явах болно. Аавтай нь гурвуулаа аз жаргалтай урт удаан хамт амьдарна. Эмгэн өвгөн болтлоо ... Энэ миний мөрөөдөл. Би мөрөөдлийнхөө дэргэд байна. Ганцхан мөрөөдлөө биелнэ гэдэгт итгэх зориг надад өгөөч хүмүүс ээ ! Нэгэн ДОХ-той эмэгтэйгээс...

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

baagii:
Za yamar uhsen bish dee.Uuruu hiisen uiliin laigaa yaalttai bileedee .harin ter turuh gej baigaa huhededee yaaj iigeed haldaahgui l baih heregtei Hamgiin gol ni huhuulj er bolohgui shuu dee Turunguut ni shuud ugj daa Tegehed bolno shuu dee Chinii ubid emchiin haynaltand orj ter emnuudiig ni abch togtmol yag tsagaar ni emchiin zaabraar ni uu Tegbel chi busdiin adil urt udaan amidarna shuu dee Za sain saihaniig husei tanai ger buld chin
2013-01-03
энэ бүсгүйн талаар хэлэх ямар ч үг үнэндээ алгаа юу гэж хэлэхээ ч мэдэхгүй юм Харин ойлгосон юм гэвэл эрчүүдээ та нарт сексийг тэвчиж чадахгүй бол ядаж бэлгэвч хэрэглэж сур, сексийн саналыг эрчүүд л тавьж, эмэгтэйчүүдийг өөрт байгаа мөнгө, эсвэл бусад хүчин зүйлээр дарамталж эрхэндээ оруулдаг шүү дээ. Эрчүүдээ тохиолдлын сексээс татгалзаж чадахгүй бол бэлгэвч хэрэглэж сур.
2012-07-15
Yanadaa huurhii min yasan ih shanalaj bgaa bol doo chaavaas yaj ch bodood chamd ugeer ee dem boloydoo!!!!!!!!!!!!!!!!! CHamd odoo, hun bolgon sonin sanagdaj bgaa bh gehdee odoo neg ueiig bodohiin bol bas ch oilgodog bolson bna.Bi ene tuhai mash ih boddog blaa.Yagaad yagaad manai Mongol ulsiig min toirood garahgui,dairaad irev geed tegsen chin bid nar bolohgui gedeg ugiig helj ugdug bsan bolohoos boloh eh uisveriig n nudend n haragtal n tarhind suulgaj uguh yostoi gedgiig odoo l medej bh shig bna.Da ylanguya etseg,eh nar bid!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
2012-07-01
tuya:
setgel zurheeree chamaig demjij bna. setgeleer buu una chi chadnaa, minii duu
2012-06-01
rtt:
genetiin osloor yu ch helj chadahgui nas barah ih haramsaltai odoo bodoj baigaa buh yumaa hiih heregtei ogt zavgui baih heregtei hun hundee tus boloh heregtei
2012-04-12
gogo:
Anonymous chi udahgui DOH-toi bolchihviidee. Amidral uuruu bayalag zahidliin ezen busguid setgeliin hattai baigaarai gej helie. uchir ni chi hun bolj tursun hovor aztan. Bas tiim aziig teej yavaa achtan. ur chini eruul negen bn gedegt itge, naid, hulee. Amjilt
2012-04-09
өвчин зовлонтой хүнийг хэн үзэн ядах вэ сэтгэлээрээ л намайг олон хүн буруутгадаг байх намайг үзэн ядах байх гэж бодоод тэр бодолдоо зовоод байгаа шүү дээ бусдын юу ч гэж ойлгосон чиний зовлонг нимгэлж жаргалыг нэмэгдүүлэхгүй шүү дээ тэгэхээр өөрөө өөрийгөө сэтгэл зүрхээрээ жаргааж сэтгэл зүрхээрээ зовоож болно гэсэн үг шүү
2012-04-09
өнгөрснөөрөө амьдарч болохгүй шүү ирээдүй урьд чинь байна одоо цаг байнаа энүүгээрээ сайхан амьдар
2012-04-09
хэн нэгнийг буруутгаад яахав өөрийгөө бас буруутгаад яахав тийм л юм тохиолдож гэхдээ тэр бүхэн өнгөрсөн гэдгийг сайн бодоорой санаанаасаа наад шаналгасан бодлоо аваад хаяхыг хичээгээрэй тэгээд л цаашаа амьдар ирээдүй чинь сайхан байна гэдэгт итгэ залуу хүнд их олон сайхан үйл явдал тохиолдоно хэцүү бэрх ч зүйл таарна гэхдээ тэр бүхэн тэгээд л өнгөрдөг учраас сэтгэлээ тэнэгэр байлгавал тэр бүхнийг давна туулна амар тайвнаар
2012-04-09
биед өвчин янз бүрээр илэрдэг үр дагавараа ч үзүүлдэг хэн бүхэн хорвоод мөнх амьдрахгүй гэвч сэтгэлээ эрчилж хурцалж зөв юм хийж санаж амьдарвал амьдрал утгатай байдаг гэдэг хөөрхөн хүүхэдтэй болоод урт удаан жаргалтай амьдарнаа та өнгөрснөөрөө битгий амьдараарай зөвч юм хийсэн буруу ч юм хийсэн нэгэнт өнгөрөөд өгсөн тиймээс ирээдүйгээ харж өөдрөг амьдараа үр хүүхдэдээ ачлалтай эр нөхөртөө хайртай байхад бүх юм сайхан болноо
2012-04-09
B:
Энэ мэдээллийг уншаад маш их харамсаж байна. Би энэ өвчний талаар сургалт явуулж, хүмүүст мэдээлэл хүргхийг илүүд үздэг. ДОХ-н Хамгийн сүүлийн 106 дахь тохиолдол саяхан гарсан байна. Нэг хүний хойно 200 хүн тээгч байх магадлалтай гэсэн тоо баримт байдаг. Гэтэл Монгол улсад нийт 21200-и иргэн ДОХ-н халдвар тээгч байх магадлалтай гэсэн үг. Энэ бол тоглоом биш болоод байна, тоглоомч байгаагүй хойшид бид маш сонор сэрэмжтэй, өөрсдийгээ гэх сэтгэлтэй иргэн хүний үүрэг хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй байна. Энэ өвчин маш аюултай, гэтэл өвчний өгөөш нь юу вэ, архидан согтуурах, тохиолдлын бэлгийн хавиталд орсон, нэг нэгэндээ үнэн ч бус, хамгаалалт хэрэглэж заншаагүй гээд маш олон хүчин зүйл нөлөөлж байна. Бид ухаантай байх цаг хэднийнэ иржээ. Энэ бүсгүйн хувьд чамайг би зэмлэх гээгүй, нэгэнт туссан учир одоо биеээ сайн бодож эрүүл саруул хүүхэд гаргхын төлөө байх хэрэгтэй. Одоо чи өөрт байгаа эмэгтэй хүний хатуу зоригт чанрыг гаргах хэрэгтэй. Тэвчээртэй зоригтой чадалтай хариуцлагтай байх хэрэгтэй. Чи халдвар тээгч болчихлоо гэдэг нь чи хувь хүн, Монгол улсын иргэн биш болчихлоо гэсэн үг биш шүү дээ, аливаа юманд тэвчээр хэрэгтэй байдаг юм. Хүн бүр ДОХ-н шинжилгээнд сайн дураарай хамрагдах хэрэгтэй байна. Бид хамтын эв хүчээр энэ өвчнийг хязгаарлах хэрэгтэй байна. Хүн бүр л эрэсдэлтэй үйлдэл хийдэг, хэрэв та ч гэсэн эрэсдэлтэй зан үйл хийсэн бол, алдаагаа дахин битгий давтаарай. Бурхан өршөөг Миний Монголын ард Түмнийг.....
2012-03-23
mongol ohin:
тийм шүү өвөг дээдсийнхээ бидэнд хэлсэн, ярьсан, захисан үгсийг сайн санаж явах хэрэгтэй
2012-03-02
Би хоёр хүүтэй, сайхан ханьтай, өөдрөг бодолтой, жирийн л нэг Монгол залуу. Залуу халуун насандаа эх орныхоо 21 аймаг, 250 гаруй сум, сууринд очиж, олон хүний бодол саналыг сонсч, жаргал зовлонг нь харж, баярлан бахархаж, гуниглан шаналж, эрэгцүүлэн тунгааж, Монголчууд бид сайхан амьдарч чадна гэж итгэдэг би мөрөөдөгч нэгэн. Хүний нутагт багагүй хугацаанд амьдарч, эх орноо бусад улс оронтой харьцуулж элдвийг бодсон би бясалгагч нэгэн. Эх орноосоо алс байгаа Монгол хүний адилаар элдвийн юм бодож толгойгоо би гашилгадаг. Энэ цэнхэр дэлхийд олуулаа биш цөөхүүлээ гэж гунигладаг, эртний заяат эх орондоо бид ядуу амьдарч байна гэж гутардаг, эцэг өвгөдийн үлдээсэн бахархам түүхээр омогшидог, ирээдүй маань гэрэлтэй гэж итгэдэг. Гэхдээ бид өөрсдөө ирээдүйгээ бичих ёстой. Өнөөдөр Монголчууд бид өнөөгийн соёлт хүн төрөлхтний нийтлэг амьдарлын жишигийн хаахна нь явна вэ? бидний мөн чанар, бусдаас ялгарах онцлог юу вэ? бидэнд цаашид сайхан амьдрахын тулд юу үгүйлэгдэж байна вэ? Бидэнд бодох юм их байна, хүн бүхэн дор бүрдээ б謬-хүнтэйгээ ярилцах нь чухал байна. Саяхан чамгүй хугацаанд бясалгал хийсэн нэгэн лам хэсэг хүмүүст хандаж хэлсэн “Сайн бод” гэсэн үг их моодонд орох шиг болов. Энэ үйл явдал нь хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр олны танил эрхэмүүдийг нүдийг нь бүлтэгнүүлж байгаад хэлсэн болохоор моодонд орж байгаа бус, угаасаа Монголчууд бид дор бүрдээ бодох, би-хүнтэйгээ сайтар ярилцах цаг хугацаа болоод байгааг харуулж байгаа бизээ. Бид бусдыг хангалттай ярилаа, одоо өөрсдийхөө тухай, энэ цөөхөн амь нэг Монгол хэмээх нэг гэр бүлийнхээ талаар дор бүрдээ “Сайн бодох” хэрэгтэй болжээ. Магадгүй, нэг голын усанд нэгл удаа ордог гэдэг, үүн шиг бид өнөөдөр л эрэгцүүлж ухаарч, сэхээрэхгүй бол хэзээ ч дахиж ирэхгүй цаг хугацааны мөчлөг дээр ч байгаа юм билүү. Би тэгж айж байна. Бид бүгд өөр өөрсдийгөө сайн шинжэе, дүгнэе, оюун санаагаа муу муухайгаас чөлөөлөе. Бид юуг бодох ёстой вэ? Хамттаа бодоцгоое!!! /Үргэлжлэлтэй/
2012-02-15
nohriinhoo shinjilgeeg bainga ogch bai herev zugeer baival sain hamgaalj baigaarai ugni nohor chiny eruul baival salchih l heregtei dee huuhded chiny aav ny heregtei
2012-02-09
Аагий:
Medeej chi edgej chadnaa gej hudlaa am garahgui gehdee setgel baihad buh ym boldog yum. Setgel sanaa gedeg chin ene delhiid hamgiin sain em shuu. Gehdee chamd l gej helehed chi uneheer teneg hun bainaa, ter uyedee tiim saihan amidraltai baij yu dutsan gej, yundaa bardsan gej tiim uildel hiij baiga yum be. Nuhur chin chamaig hayad yawahad gaihaad baih zuil alga, hayad yawaagui bol uneheer setgeliin hattai er hun ym gehdee ter hun unuudur chamd yaj ch handaj baij bolno dotor setgel ni uurd munh hurchihsun gedgiig bitgii martaarai. Odoo chi hichneen haramsaad ch yahavdee gehdee l uneheer teneg alham hiisen baina. Chamaas deer tsarai zustei ajiltai turultei saihan ohiduud zunduu baina gehdee cham shig tegej muuhai zuil hiij yawaaagui. Chamaig critisize hiih gej ingej bichsengui, zugeer l ene surgamjaas mash olon zaluuchuud ym suraasai gesendee hellee. Chi terbumtan baisan ch unuudur yund ch bardaj yamar ch ersdeltei alham hiij bolohgui shuu!
2012-02-06
medej bga blhoor heljiin:
odoo yaay ghewdee chi ingej helj oilguulah ni zuw shvv tghgvi bol busad ni medhgvi sonsohgvi bsaar bgaad aldana shvv dee
2012-02-03
oko:
Хүмүүсээ ДОХ гэдэг өвчин чинь эхээс урагт зөвхөн эхийн сүүгээр дамжина шүү дээ. Эмч нар л Хүүхдийг гэмтээчилгүй. Эхийн цусыг хүүхдийн ам хамарт хийчихгүй төрүүлвэл гайгүй гэсэн. Тэгээд ч ДОХ чинь халдвар авссанаас хойш 10-25 жил түүнээс ч урт амьдарч болдог. Гэтэл Хавдар тусан хүн яадаг билээ. Эмчилгээгүй гээд ердөө л 1-3 жил л амьдардаг Гэтэл сүүлийн үед ДОХ-оор нас барах тохиолдол багасаж байгаа. Шар өвчин тусвал бас элэгий АБЦ вирус хүүхдэд халдаггүйтэй адил. Гол нь ээж нь цэвэрхэн байх ёстой. Зүгээр л эрслэлтэй бүлэгт л хамаарч байгаа юм. Ер нь баян ч бай ядуу я бай хүмүүс янз бүрийн л алдаа гаргадаг ш дээ. Тэглээ гээд яахын. Сайн муу юм бичсэн бүх хүмүүс л янз бүрийн алдаа гаргасан байгаа. Хүнийг шүүмжилхээсээөмнө өөрийгөө ба с нэг харж бай хэнд ч сургамж болох үгийг зоригтой бичсэн байна. Сайхан амьдралд итгэ угаасаа эдгээдэг болж байгаа байх. Харин хөрөнгө сайн цуглуулуурай эмчилдэг болчуул үнэтэй л байж магад. Тэр үед нөхөртэйгөө 2уулаа эмчлүүлээд 3 уулаа удаан маш удаан амьдраарай. За сайхан зүйл л бод.
2012-01-30
oko:
Зүгээр дээ би ч бас эх хүн. Чи төрөх хүүхдийнхээ төлөө илүү их хичээж хэнд ч муу саналгүй сайн сайхан өөд тэмүүлээрэй. Чамайг мэдэж байгаа ч дэмжиж байгаа ханьдаа талархаж, өдөр бүрийг илүү үр ашигтай өнгөрүүлээрэй. Зарим нь харааж байсан ч зарим нь үгүй шүү дээ. Эх хүн ямар ч байсан хүүхдийнхээ л төлөө амьдардаг шүү дээ. Бусдын адил амьдар даа Хүсвэл Email хаягаар маарь харлцаарай
2012-01-30
халиунаа:
зарим хүмүүс яагад ийм муухай байдаг байнаа гайхаад гайхаад олохгүй юм нэг н өвчин зовлон тусаад та нараас сэтгэлийн дэм хайж байхад хохичино гэж байдаг тэгж бодохгүйшдээ тэгж хэлж байгаа хүмүүс өөрсдөө энэ өвчнийг аввал яахын, энэ эмэгтэй их сайн нөхөртэй юмаа харамсалтай н бас л дох авсан байхдаа хайран амьдрал гэхдээ энэ өвчнийр хэн ч өвчлөж болно гэдгийг санацгаа, энэ захидлын эзэн бүсгүйд удахгүй гарах үрд н эр нөхөрд н эрүүл мэндийг аз жаргалыг нулимастай нүдтэй бүсгүйгээс хүргэе үнэхээр харамсаж байна
2012-01-29
zochin:
setgeliin hatdai baij huuhdee sain hun bolgoj humuujuuleerei az jargal husee
2012-01-29
zochin:
zovlong davan tuulakh, setgelee amar amaglan bialgakhad tusalkh surgamjuud buddiin surgaalid baigaa. cham shig ukhaantai khun sudalj avch kherejuulj chadnaa. tsag khugatsaa chamd unetei biakh bolno
2012-01-29
anya:
bitgii setgeleer unaarai,huuhed ni eruul saruul turnuu buh yum shan bolno,bitgii gutraarai...
2012-01-29
зулаа:
Хүний амьдралд санаатай санамсаргүй янз бүрийн байдлаар төлөвлөөгүй бэлгийн харьцаанд орж дараа нь яагаад ингэвээ гэж яваа хүмүүс байдаг. Тэдэнд аз таарч энэ эмэгтэйд гай таарчээ. Бусдад сургамжтай л юм бичиж, аль болох бүх хүмүүс үүнийг бодолцож, холхон явахыг бод. Харин энэ охинд амжилт хүсье, чамайг бурхан эвээг
2012-01-29
нэргүй:
өвчин ч гэсэн ялгаатай л даа хө, цус сэлбээд юм уу тариаураар эсвэл хэн нэгэнд хүчиндүүлээд халдсан бол үнэхээр харамсалтай хөөрхийлөлтнй байна. Харин хайртай хүнээ араар нь тавьж мөнгөтэй өнгөтэй хүнтэй заваарч өвчин авсан болохоор хэлэх ч үг алга. Энэ бол хийсэж ирдэг бусад өвчинтэй адилтгах юм алгаа, тэнэг толгой бөгснөөсөө болж өвчин аваад одоо нөхөртөө, хүүхэддээ ч халдааж магадгүй нь ёстой гутамшиг гэхээс
2012-01-29
aagii:
uneher haramsaltai bna. cham shig uhaantai mongol huuhnuud esen mend yavaasai.uudrug bai ..sain saikhniig husie!!!!
2012-01-29
Jap:
гадаад хүн гэхээр сайн сайхан гэж бодох юм манайд ашиг харсан хүүхэн хүссэн 2 гадаад хүн л ирдэг.үеийн үед өвөг дээдэс анхааруулж сурагсаар ирсэн.
2012-01-29
mongol ohin:
тийм шүү өвөг дээдсийнхээ бидэнд хэлсэн, ярьсан, захисан үгсийг сайн санаж явах хэрэгтэй
ih l muuhai um boljee. huuhed gargana gej gedsend ny shalgaj chaddaggui um bh da ene shinjleh uhaan hugjuud turulhiin gajigtai huuhdiig lav medeed arilgadag bolson. harin chinii uhamsar doroi um bn huuheen. ungund huurtaad uusdeg uchir ungunii uvchin gedeg um shu de.
2012-01-29
aaa:
moroodol chini bielehgui l bh daa. end neg nohor zohiolchiin ugiig ish tataad l surtei bichsen bna. ene busgui nohoroo hairlaj chadaahgui l bn shuu dee. hairlaj baisan bol gertee harihgui yaasan yum. ehleeed huniig hairlaad daraa ni huneer hairluuleh heregtei shuu dee. deed zindaanii huleen awaltand orchihson chini gert ni huleej baigaa hoorii zaluu gologdmoor sanagdaad yawchihsan biz. hoorhii doo ene oyutanuuud...
2012-01-29
has:
Бүсгүй минь сэтгэлээр унах хэрэггүй. Чи мөрөөдөлдөө хүрэхийн тулд сэтгэлийн тэнхээтэй байж, амьдралдаа итгэлтэй бай. "Хүмүүсээ бие биенээ амьдад нь хайрла" гэсэн агуу зохиолчийн үгийг битгий мартацгаа. Хүмүүс чамайг юу гэж хэлэх нь хамаагүй Чи өөрөө ирээдүйд итгэж амьдар. ШУ-нд энэ өвчнийг бүрэн эмчилэх нээлт гарна гэдэгт итгэж бай.
2012-01-29
tsotso:
bvsgvi mini ineemseglej yawaarai. chinii moroodol hezee neg tsagt zaawal bielnee.
2012-01-28
tsotso:
zaluu mini chamd bayrlalaa. chinii vg zahidliin ezen emegteid baga ch gesen setgeliin dem ogson bh. cham shig er hvn howor shvv.
2012-01-28
Zozo:
Хохь чинь л гэж хэлье дээ. Энэ сэрэмжлүүлээд байгаа юмаа завхайрч байхдаа бодох хэрэгтэй байж дээ.
2012-01-28
hulkan:
Chi chadnaa, alddagui hun gj baidagui. Oodrog bai. Buh yum saihan bolno. harin muugar bichij bga lalaruud bol hun bish. shar hadnii amitad bga yum
2012-01-28
baagii:
zorigtoi bgaarai setgeleer unah hereggvi hvnd yu ch tohioldoj bna tulaad irsen zowlong daehal heregtei
2012-01-28
khatanbold:
Чамд энэ цагын мэнд хүргэе. Чи ямар байлаа ч чамайг би Монгол эр хүний ёсоор чамайг хайрлаж хүндэлж байна.зарим хүмүүс юу гэх нь огт хамаагүй,харинч цаадуул чинь тэнэг гэдэг ээ харуул байгаа юм. Чи мэдээж эдгэнэ гэдэгт итгэлтэй байх ёстой. Харин эмчилгээ гартал бага зэрэг хүлээн биз. Бид бүгд л амьдралд ямар нэг зүйл хүлээж байдаг ш дээ. Бусад нь туслахгүй бол битгий оролц.bye
2012-01-28
tsotso:
zaluu mini chamd bayrlalaa. chinii vg zahidliin ezen emegteid baga ch gesen setgeliin dem ogson bh. cham shig er hvn howor shvv.
soko:
Hetsvv ym da. setgel.r bitgi unaarai.
2012-01-28
А.Энхбаатар:
Та бүхэн ийм тэнэг үйлдэл хийх нь буруу залуу хүн сайхан амьдралын төлөө юу ч хийж болно гэхдээ энэ эмэгтэй шиг олон хүн бүү гараасай энэ бол тэнэг үйлдэл мөн амьдралын ганц алуур гэж хэлэх нь зүй хэрэг байх. Та нарын хараасан хараагаагүй наад хүн чинь амидын там болсон байгаа биз дээ. Тэр нөхөр хүүхэд 2 нь ганц харагдаж байгаа ирээдүйн нь болоод байхад та нар чинь ямар мунхаг зүйл хийж байгаагаа мэдэхгүй байна уу? За тэгээд энэ хүн ганцаар ч ийм үйлдэл хийсэн биш тэр 2 залуу гээд байна ш дээ тэр 2 бас ийм байдалтай байгаа ч юм билүү та нар яаж мэдэж бузар энэ тэрээр нь дуудаад байгаа юм бэ. Наад эмэгтэй чинь архи гэдэг зүйл мөн мөнгө амьдрал гээд бодогдоод ухаангүй алхам хийсэн л байаа биз. Чамайг болон өөрийг чинь ийм учрах юм бол чи бас л ирээдүйг минь харуулаж гэж хүмүүсээс гуйна биз дээ. Энэ ДОХ авсан эмэгтэй жаахан ч гэсэн амьдрах итгэл нь хүүхэд нөхөр 2 нь л байна даа гэж. Бас энэ тэнэг үйлдэл нийгэмд аюул гаргаж болно. Энэ ДОХ-той эмэгтэй ч юм уу эрэгтэй хүмүүс нь гэнэт өш санаад ДОХ олон нийтэд тараах юм бол энэ нь удмын сан болон эрүүл явах аюулгүй баталгаа алга болно шүү сайн бодож юм аа бич айн. ДОХ-той хүн гэдэг чинь хүн байдаг болхоос адгуус байдаггүй юм шүү.
2012-01-28
emegtei:
chinii moroodol bielnee az jargaltai sain saihan amidraarai.Tun udahgui ene ovchniig edgeedeg bolnoo gdgt bi itgedeg.urgelj ineemsegleerei busgui mini
2012-01-28
Их Хаан:
Бүх юм тэнгэрийн таалалаар л болсон байна.
2012-01-28
margaashdaa itgej amidar.chinii ter moroodol bieleh boltugai. bolmjgui yum gej horvood uguiee. husvel chi eruul saruul huuhedtei bolno bas husvel chi edgene ingej bdodoj amidraarai. ooriinhoo tuhai ingej busdad surgamj bolgoj bihcsen zorigiig chini unelj bn.burhan chinii gemiig uuchilna aa. Az jargal husye
2012-01-28
inza:
zasch bolohgui alda gargasanch eh bolohoor uree huleej suugaachin hamgiin tom bayar bas az jargal. amdirah itgeltei,busdad taaraahgui bh hariutslagatai amdirarai. huuhed n haldvargui eruul turuh boltugai.humuusee ger bule hairlaj unench itgej amdirtsgaay!
2012-01-28
зочин:
өвчин хэнийг ч ялгахгүй. янхан нтр гэж болохгүй шүү дээ. ухамсартай бай л даа.
2012-01-28
CHAMAIG AMIDRAL ,HUNGUN BAIHIIG CHIN ,URUU SHIITGEJEE
2012-01-28
zocnin:
setgelee uudlan aldsan aldaagaa uhamsarlaj busdad surgamj bolgoh gej l zahia bicnsen bna cnamaig burhan iweeg Kanada sayahan DOX iig emcnildeg em azi hyn neesen bsan Saitaar orood yzeerei burhan iweej eruul bolog .
2012-01-28
Eternal:
Gehdee tohioldliin belgiin hariltsaand orohiig demjeed bga yum bish l de. Zugeer l cham shig uhamsar doroi yumnuud mongoloor dvvren bgaad haramsaad bna
2012-01-28
Eternal:
ANONYMOUS gj ih soyolgui, bas medleg bolowsrolgui nohor bna. Hend ch owchi helj irdeggui, margaash chamd yu ch tohioldoj bolno.Zaawal yanhnuud DOXtoi bdg yum bish shde. Chi ch gsn er ch bai em ch bai belgewchguigeer hen negentei haritsaand orson l bailgui dee.
2012-01-28
mm:
mungunii tuluu haa hamaagui huntei untah iim l baigaam, unench bus baidlin une...uuruu unasan huuhed uildaggui ee
2012-01-28
hohi chini myy yanhan mini
2012-01-28
зулаа:
Хүний амьдралд санаатай санамсаргүй янз бүрийн байдлаар төлөвлөөгүй бэлгийн харьцаанд орж дараа нь яагаад ингэвээ гэж яваа хүмүүс байдаг. Тэдэнд аз таарч энэ эмэгтэйд гай таарчээ. Бусдад сургамжтай л юм бичиж, аль болох бүх хүмүүс үүнийг бодолцож, холхон явахыг бод. Харин энэ охинд амжилт хүсье, чамайг бурхан эвээг
hohi chini myy yanhanyyd mini
2012-01-28
B:
Энэ мэдээллийг уншаад маш их харамсаж байна. Би энэ өвчний талаар сургалт явуулж, хүмүүст мэдээлэл хүргхийг илүүд үздэг. ДОХ-н Хамгийн сүүлийн 106 дахь тохиолдол саяхан гарсан байна. Нэг хүний хойно 200 хүн тээгч байх магадлалтай гэсэн тоо баримт байдаг. Гэтэл Монгол улсад нийт 21200-и иргэн ДОХ-н халдвар тээгч байх магадлалтай гэсэн үг. Энэ бол тоглоом биш болоод байна, тоглоомч байгаагүй хойшид бид маш сонор сэрэмжтэй, өөрсдийгээ гэх сэтгэлтэй иргэн хүний үүрэг хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй байна. Энэ өвчин маш аюултай, гэтэл өвчний өгөөш нь юу вэ, архидан согтуурах, тохиолдлын бэлгийн хавиталд орсон, нэг нэгэндээ үнэн ч бус, хамгаалалт хэрэглэж заншаагүй гээд маш олон хүчин зүйл нөлөөлж байна. Бид ухаантай байх цаг хэднийнэ иржээ. Энэ бүсгүйн хувьд чамайг би зэмлэх гээгүй, нэгэнт туссан учир одоо биеээ сайн бодож эрүүл саруул хүүхэд гаргхын төлөө байх хэрэгтэй. Одоо чи өөрт байгаа эмэгтэй хүний хатуу зоригт чанрыг гаргах хэрэгтэй. Тэвчээртэй зоригтой чадалтай хариуцлагтай байх хэрэгтэй. Чи халдвар тээгч болчихлоо гэдэг нь чи хувь хүн, Монгол улсын иргэн биш болчихлоо гэсэн үг биш шүү дээ, аливаа юманд тэвчээр хэрэгтэй байдаг юм. Хүн бүр ДОХ-н шинжилгээнд сайн дураарай хамрагдах хэрэгтэй байна. Бид хамтын эв хүчээр энэ өвчнийг хязгаарлах хэрэгтэй байна. Хүн бүр л эрэсдэлтэй үйлдэл хийдэг, хэрэв та ч гэсэн эрэсдэлтэй зан үйл хийсэн бол, алдаагаа дахин битгий давтаарай. Бурхан өршөөг Миний Монголын ард Түмнийг.....
zochin:
setgeliin hatdai baij huuhdee sain hun bolgoj humuujuuleerei az jargal husee
hulkan:
Chi chadnaa, alddagui hun gj baidagui. Oodrog bai. Buh yum saihan bolno. harin muugar bichij bga lalaruud bol hun bish. shar hadnii amitad bga yum