
Насанд хүрээгүй охиныг удаа дараалан хүчирхийлсэн хэрэгт яллагдагчаар татагдсан М.Ариунболдын гэм бурууг өнөөдөр Хан-Уул дүүргийн 12 цагаас хаалттай хэлэлцэнэ.
Хуралд улсын яллагч Г.Гэрэлтуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Оюунбадам нарыг оролцохоор болжээ. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126.2.3, 124.2.4-т зааснаар насанд хүрээгүй хүүхдийг удаа дараалан хүчирхийлсэн, мөн 126.3-т зааснаар энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн. Түүнчлэн 245.1-д зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад хэмээн буруутгаж байгаа.
Хэрвээ түүний гэм буруутай нь тогтоогдвол 15-25 жилийн хорих ялаар шийтгүүлэх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ