Шатахуун түгээх станцаас бензин хийлгээд зугтав

img

Дугааргүй машин унасан залуус шатахуун түгээх станцаас бензин хийлгээд зугтжээ. Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах “МТ” ШТС-аас улсын дугааргүй машинтай залуучууд төлбөрөө хийлгүй шатахуун хийлгэж зугтаасан байна. Уг мэдээллийг  12-р сарын 04-ний 21:39 цагт цагдаагийн байгууллага авч алба хаагчид шуурхай шалгаснаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны иргэн 19 настай эрэгтэй Э гэгч  бусадтай бүлэглэн үйлдсэнийг тогтоожээ.  Эдгээр залуус ШТС-аас 60000 төгрөгний шатахууныг УБГ 96-35 дугаартай Toyota Cresta машиндаа хийлгээд мөнгөө өгөлгүй зугтаасныг  саатуулан барьсан байна. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжүүлэн шалгаж байгаа аж.

Н.Цэндээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ