Монголбанкны Валют эдийн засгийн газрын Эрдэнэсийн санг хариуцсан ажилтныг цагдан хорьлоо
Монголбанкны Валют эдийн засгийн газрын Эрдэнэсийн санг хариуцсан нэг ажилтан, Стандарчилал хэмжил зүйн газрын гурван ажилтныг өнгөрөгч долоо хоногт УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс баривчилж “Цагдан хорих” төвд хорьжээ.
Эх сурвалжийн мэдээллээр Монголбанкнаас экспортолсон алтны сорьц нь дэлхийн зах зээл дээр чанартаа хүрэхгүй дутсан зөрчил илэрсэн учраас тус банкнаас сорьц дутсан асуудлыг шалгуулах хүсэлтийг Прокурорын газарт тавьжээ.
Уг хүсэлтийн дагуу хууль хяналтынхан мөрдлөгө явуулж дээрх дөрвөн хүнийг сэжигтнээр татан шалгаж эхэлсэн байна. Эл хэрэгт зарим өндөр дээд албан тушаалтнууд ч нэр холбогдсон бололтой.
Бидэнд байгаа мэдээллээр сэжигтнээр татагдсан Стандарчилал хэмжил зүйн газрын ажилтнууд 20 гаруй кг алтны сорьц өөрчилсөн хэрэгт холбогдоод байгаа аж.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ